2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Хоёрдугаар сарын ЦАГ АГААРЫН урьдчилсан төлөв

2-р сарын 4 - 11 цаг 05 минут

Нийт нутгийн хоёрдугаар сарын цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-аас танилцууллаа.

Салхи сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Мөн хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Баруун аймгуудын нутгаар:

Увсын ихэнх нутаг, Завханы хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс  суларна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр, Ховд, Говь-Алтайн ихэнх нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар:

Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард нийт нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар:

Нийт нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард Хэнтий, Сүхбаатарын хойд, Дорнодын ихэнх нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар:

Энэ сарын агаарын температур нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.          

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч харьцангуй суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

 
 
Эх сурвалж: ЦУОШГ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хоёрдугаар сарын ЦАГ АГААРЫН урьдчилсан төлөв2 сар 4. 11:05“Улаанбаатар Гурил” ХХК 2019 оны цахим санал асуулгаар шилдэг гурил үйлдвэрлэгчээр шалгарлаа1 сар 31. 14:47"УААНБААТАР ГУРИЛ" ХХК Хөх хотод зохиогдсон үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо1 сар 24. 13:30Хөдөө аж ахуйн биржийг хятад компанид өгөх нь сайдын шунал уу, эсвэл…1 сар 24. 10:20ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙГ ХЯТАД КОМПАНИД ӨГӨХ НЬ САЙДЫН ШУНАЛ УУ, ЭСВЭЛ…1 сар 21. 10:06Махны компаниуд Хөдөө аж ахуйн яамтайгаа "дайн" зарлалаа1 сар 15. 11:38Хүнс, хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлнэ1 сар 15. 10:47Ч.Улаан сайд огцрох ёстой1 сар 14. 12:26Ид шидтэй хамт олон1 сар 3. 17:59Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв1 сар 3. 14:302019 оны 12-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв2019, 12 сар 17. 16:15"Эрүүл мэндийн гурил" гэж юу вэ2019, 12 сар 17. 16:05Төсвөөс мөнгө суулгуулан хураан авдаг улаанбуудай асуудал дагуулах нь2019, 12 сар 16. 10:17“Гацуурт” компани хүнсний ногооны салбарыг орхиж буйгаа мэдэгдлээ2019, 12 сар 10. 11:01Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна2019, 12 сар 10. 10:31УЛААНБААТАР ГУРИЛ ХХК ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ2019, 12 сар 9. 12:17"УЛААНБААТАР ГУРИЛ" ХХК АЛТАН НАМАР 20192019, 12 сар 9. 12:15Гурилаа импортлох уу, улаан буудайгаа гаднаас авах уу2019, 12 сар 9. 10:51Архангай аймаг 20.0 мянга орчим тонн ургац хураан авч Атрын 60 жилийн ойгоо угтлаа2019, 11 сар 29. 10:53Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Алтан гадас одонгоор шагнав2019, 11 сар 22. 12:57


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2020.