2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Махны компаниуд Хөдөө аж ахуйн яамтайгаа "дайн" зарлалаа

1-р сарын 15 - 11 цаг 38 минут

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр мэдээлэл хийлээ. Эрхэм гишүүний мэдээлэл ихээхэн ноцтой зүйл агуулж. Тэрээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьснаа гурван үндэслэлээр тайлбарласан. Үүнд нэгдүгээрт, Ч.Улаан сайд малчдын малын үнийг унагааж, орлогыг нь багасгажээ. Тэрчлэн Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулж дампууруулах хэмжээнд хүргэсэн гэж байна. Гуравдугаарт, БНХАУ-ын махны үйлдвэрийн эздийг дэмжсэн бодлого явуулж байгаа аж.

Тэр цааш нь “Өнгөрсөн оны есдүгээр сард махны үнэ хангалттай өссөн. Тухайлбал, төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянгад хүрсэн. Гэтэл өнөөдөр тус бүрийн үнэ 20-30 мянган төгрөгөөр буурлаа. Бод малын ханш нэгж тус бүртээ 200 мянган төгрөгөөр унасан. Махны үнэ ингэж унасан шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны Хятад компаниудад өгсөн квоттой шууд холбоотой. Монгол Улс 140 гаруй махны үйлдвэртэй. Эдгээрийн зөвхөн 10 хувьд нь БНХАУ-д мах экспортлох квот олгодог. Ингэхдээ авлигаар квот өгдөг. Квотгүй үлдсэн 130 гаруй махны үйлдвэр нь квот авсан 10 гаруй компанийн нэр дээр махаа экспортлох хүсэлт тавьдаг. Уг хүсэлтийн хариуг өгөхдөө “Бид авлига өгч мах экспортлох квот авсан учраас адууны нэг кг мах тутамд 12 юанийн төлбөр авч байж, махыг чинь экспортолно” гэдэг шаардлагыг тавьдаг. Тэгэхээр адууны мах кг нь 5000 төгрөгийн үнэтэй байхад энэ үнэтэй дүйцэхүйц кг тутамд 4800 төгрөгийн авлигыг бий болгож байна. Энэ төлбөрийг төлсөн аж ахуйн нэгж, махны үйлдвэрүүд буцаагаад ямар замаар мөнгөө олж авдаг вэ гэхээр нэгдүгээрт, өөрсдийн ашгаа бууруулж хоёрдугаарт, малчдын малын махны үнийг унагаах зорилгоор дээрх авлигын мөнгийг төлж байна. Өнгөрсөн хугацаанд нэг хонь, ямаа борлуулсан малчин 20 мянган төгрөгийн авлигыг Ч.Улааны халаасанд шууд бусаар төлж байна. Тиймээс Монголын малчид зарсан мал бүрийг бог тутамд 20 мянга, бод тутамд 200 мянган төгрөгөөр тооцвол хэдэн зуу, мянган төгрөг Ч.Улааны халаасанд төлсөн тооцоог гаргах боломжтой. Ч.Улаан зөвхөн Хятадын махны компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгодог. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятад. Дотоодын гурван компани нь сайд, дарга нарынх. Тухайлбал, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын төрсөн дүүгийнх нь компани 5000 тонн мах гаргах зөвшөөрөл авчихсан квотоо зарж байна. Ийм луйврын системийг үе үеийн ХХААХҮ-ийн сайд нар хэзээ ч хийж байгаагүй. Энэ хулгайн системийг ганцхан Ч.Улааны үед хийж эхэллээ. Өнөөдөр махны компаниуд бүгд хүнд байдалд байна. Квот нэрийн дор дотоодын махны компаниудын үйл ажиллагааг боомилж эсрэгээрээ Хятадын компаниудыг дэмжсэн Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Тийм учраас 250 мянга гаруй малчдын нэрийн өмнөөс хуулийн төсөл өргөн барьж байна” гэсэн юм.

Б.Пүрэвдорж гишүүн Ч.Улааны талаар баримт байгаа учраас УИХ-д огцруулах хуулийн төсөл өргөн барьж байгаа байж таараа. Үнэхээр махны үйлдвэрийн 12 квотын есийг нь хятадууд эзэмшиж байгаа бол Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх ноцтой зүйл яах аргагүй мөн. Тэр зөвшөөрлийн бичгүүд дээр Ч.Улаан гарын үсгээ зурсан учраас Пүрэвдорж гишүүн ийм тодорхой ярьж байж таарна. Тиймээс ард түмнийхээ эрх ашгийг хөсөрдүүлж өмнө зүгийн этгээдүүдэд найр тавьсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хариуцлага тооцож, сайдын зөөлөн сэнтийгээс нь буулгаж огцруулах нь шударга ёсонд нийцнэ. Тэр ч бүү хэл Авилгатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагаас шалгаж, буруутай нь тогтоогдвол албан тушаалаа ашиглаж, авилга хээл хахуультай холбогдсон сайдыг орон шоронд нь явуулах ёстой юм. УИХ өөрийн Засгийн газрын нэг гишүүнээ өмөөрөх л гэж үзэх байх. Гэвч, Пүрэвдорж гишүүний хэлээд байгаагаар гэмт үйлдэл хийсэн нь тодорхой байгаа бол ажлыг нь хүлээж аваад дээлийг нь нөмөргөх хэрэгтэй болоод байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хоёрдугаар сарын ЦАГ АГААРЫН урьдчилсан төлөв2 сар 4. 11:05“Улаанбаатар Гурил” ХХК 2019 оны цахим санал асуулгаар шилдэг гурил үйлдвэрлэгчээр шалгарлаа1 сар 31. 14:47"УААНБААТАР ГУРИЛ" ХХК Хөх хотод зохиогдсон үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо1 сар 24. 13:30Хөдөө аж ахуйн биржийг хятад компанид өгөх нь сайдын шунал уу, эсвэл…1 сар 24. 10:20ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙГ ХЯТАД КОМПАНИД ӨГӨХ НЬ САЙДЫН ШУНАЛ УУ, ЭСВЭЛ…1 сар 21. 10:06Махны компаниуд Хөдөө аж ахуйн яамтайгаа "дайн" зарлалаа1 сар 15. 11:38Хүнс, хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлнэ1 сар 15. 10:47Ч.Улаан сайд огцрох ёстой1 сар 14. 12:26Ид шидтэй хамт олон1 сар 3. 17:59Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв1 сар 3. 14:302019 оны 12-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв2019, 12 сар 17. 16:15"Эрүүл мэндийн гурил" гэж юу вэ2019, 12 сар 17. 16:05Төсвөөс мөнгө суулгуулан хураан авдаг улаанбуудай асуудал дагуулах нь2019, 12 сар 16. 10:17“Гацуурт” компани хүнсний ногооны салбарыг орхиж буйгаа мэдэгдлээ2019, 12 сар 10. 11:01Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна2019, 12 сар 10. 10:31УЛААНБААТАР ГУРИЛ ХХК ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ2019, 12 сар 9. 12:17"УЛААНБААТАР ГУРИЛ" ХХК АЛТАН НАМАР 20192019, 12 сар 9. 12:15Гурилаа импортлох уу, улаан буудайгаа гаднаас авах уу2019, 12 сар 9. 10:51Архангай аймаг 20.0 мянга орчим тонн ургац хураан авч Атрын 60 жилийн ойгоо угтлаа2019, 11 сар 29. 10:53Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Алтан гадас одонгоор шагнав2019, 11 сар 22. 12:57


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2020.