2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


"Эрүүл мэндийн гурил" гэж юу вэ

12-р сарын 17 - 16 цаг 05 минут

Эрүүл мэндийн гурил гэдэг нь биологийн идэвхт бодис их хэмжээгээр агуулдаг улаан буудайн бүхэл үрийг тээрэмдэн баяжуулж  бор гурил буюу 2-р гурилтай  хольж шинэ технологиор үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн юм.  

Энэхүү бүтээгдэхүүн нь ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ, чихрийн шижин өвчний үед болон  урьдчилан  сэргийлэх зорилгоор  хэрэглэнэ. Мөн цөсний сувгийг цэвэрлэх үйл ажиллагаанд  дэмтэй ба  бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмжхээс гадна цусны эргэлтийг сайжруулж бодисын  солилцоог идэвхжүүлдэг.

Үүгээр ч зогсохгүй хэт таргалалтаас  урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болдог давуу талуудтай эрүүл мэндэд нэн ашиг тустай бүтээгдэхүүн. 

Энэхүү бүтээгдэхүүн нь цээж  хорсгохгүй бөгөөд эмчилгээ, сувиллын зориулалтаар болон эрүүл  хооллолтыг эрхэмлэдэг бүх насны хүмүүсийн  өдөр тутмын  хүнсний  хэрэгцээнд зориулж үйлдвэрлэсэн.

Бор гурилаас юугаараа өөр гэж үү?

Бор гурил нь дангаараа идэж хэрэглэхэд хүчил өндөртэй тул цээж гашуу оргидог. Тэгвэл эрүүл мэндийн гурил нь цээж хорсгохгүй. Бүхэл үрийн  гурил нь бүхэл ихтэй том ширхэгтэй  учир өдөр тутмын хоол хүнсэнд  хэрэглэхэд  ширхэгтэй талханд хэрэглэж болно. Бүхэл үрийн бусад үйлдвэрүүдийн гурил,  цагаан 1-р гурилыг хамт жорлосон байдаг. 

Давуу тал

Эрүүл мэндийн гурилын  давуу тал нь бүхэл үрийг тээрэмдэн нунтаг  болгон дангаар нь цуйван, гурилтай шөл, талх, кекс, боов боорцог гэх мэт бүх төрөлд  дангаар нь буюу өөр гурилтай хольж хэрэглэж болно. Ширхэгтэй  хүнсний хивэг буюу буудайн хальс уг гурилын орцонд орсон учир энгийн цагаан гурилыг бодвол цавуулаг маш бага. 

Цагаан гурил буюу дээд , 1-р гурил идэхэд таргалалт нэмэгдэнэ. Эрүүл мэндийн гурил нь тээрэмдэн няцалсан буудайтай хар гурил жорлон үйлдвэрлэж байгаа болохоор таргалуулахгүй. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах давуу талтай. Түүнчлэн сахарын өвчтэй хүн буюу сахраас урьдчилан сэргийлдэг хүний  өдөр тутмын  хэрэглээнд зориулж үйлдвэрлэсэн цорын ганц  гурил юм.

Та энэхүү эрүүл мэндийн гурилыг "Улаанбаатар гурил"-ын гэрээт аль ч салбараас худалдан авч өдөр тутамдаа хэрэглэх бүрэн боломжтой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хоёрдугаар сарын ЦАГ АГААРЫН урьдчилсан төлөв2 сар 4. 11:05“Улаанбаатар Гурил” ХХК 2019 оны цахим санал асуулгаар шилдэг гурил үйлдвэрлэгчээр шалгарлаа1 сар 31. 14:47"УААНБААТАР ГУРИЛ" ХХК Хөх хотод зохиогдсон үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо1 сар 24. 13:30Хөдөө аж ахуйн биржийг хятад компанид өгөх нь сайдын шунал уу, эсвэл…1 сар 24. 10:20ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙГ ХЯТАД КОМПАНИД ӨГӨХ НЬ САЙДЫН ШУНАЛ УУ, ЭСВЭЛ…1 сар 21. 10:06Махны компаниуд Хөдөө аж ахуйн яамтайгаа "дайн" зарлалаа1 сар 15. 11:38Хүнс, хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлнэ1 сар 15. 10:47Ч.Улаан сайд огцрох ёстой1 сар 14. 12:26Ид шидтэй хамт олон1 сар 3. 17:59Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв1 сар 3. 14:302019 оны 12-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв2019, 12 сар 17. 16:15"Эрүүл мэндийн гурил" гэж юу вэ2019, 12 сар 17. 16:05Төсвөөс мөнгө суулгуулан хураан авдаг улаанбуудай асуудал дагуулах нь2019, 12 сар 16. 10:17“Гацуурт” компани хүнсний ногооны салбарыг орхиж буйгаа мэдэгдлээ2019, 12 сар 10. 11:01Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна2019, 12 сар 10. 10:31УЛААНБААТАР ГУРИЛ ХХК ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ2019, 12 сар 9. 12:17"УЛААНБААТАР ГУРИЛ" ХХК АЛТАН НАМАР 20192019, 12 сар 9. 12:15Гурилаа импортлох уу, улаан буудайгаа гаднаас авах уу2019, 12 сар 9. 10:51Архангай аймаг 20.0 мянга орчим тонн ургац хураан авч Атрын 60 жилийн ойгоо угтлаа2019, 11 сар 29. 10:53Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Алтан гадас одонгоор шагнав2019, 11 сар 22. 12:57


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2020.