2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Улсын хэмжээнд 189 мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо хураажээ

11-р сарын 19 - 11 цаг 01 минут

Ургац хураалтын явцын мэдээгээр энэ сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 397.2 мянган тонн үр тариа, 189.2 мянган тонн төмс, 91.1 мянган тонн хүнсний ногоо хурааж, 1.1 сая тонн өвс хадлан, 39.6 мянган тонн гар тэжээл, 5.3 мянган тонн дарш бэлтгэжээ.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан төмс 22.6 мянган тонноор буюу 13.5 хувиар, бэлтгэсэн өвс хадлан 16.8 мянган тонноор буюу 1.5 хувиар, бэлтгэсэн гар тэжээл 3.1 мянган тонноор буюу 8.4 хувиар, бэлтгэсэн дарш 0.8 мянган тонноор буюу 16.7 хувиар өссөн үзүүлэлт бол хураасан үр тариа 18.9 мянган тонноор буюу 4.5 хувиар , хүнсний ногоо 3.9 мянган тонноор буюу 4.2 хувиар тус тус буурчээ. 

Тодруулбал, хураасан үр тариа Баян-Өлгий, Хэнтий, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Увс, Дорнод, Төв аймгуудад өмнөх оны мөн үеэс 5.2 тонноос 11.4 мянган тонноор буюу 1.4-90.1 хувиар өсөж, бусад аймагт 2.1 тонноос 38.1 мянган тонноор буюу 4.9-66.8 хувиар тус тус буурчээ. 

Хураасан төмс Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Ховд, Орхон, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Төв аймгуудад 1.5 тонноос 22.7 мянган тонноор буюу 1.4-49.3 хувиар өсөж, бусад аймагт 7.2 тонноос 0.6 мянган тонноор буюу 1.3-53.0 хувиар тус тус буурсан байна. 

Хураасан хүнсний ногоо Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Улаанбаатар хот, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай, Орхон, Архангай, Төв аймгуудад 14.7 тонноос 2.0 мянган тонн буюу 1.2 хувиас 2.5 дахин өсөж, бусад аймагт 35.8 тонноос 3.3 мянган тонноор буюу 5.3-46.3 хувиар буурчээ.  

Бэлтгэсэн хадлан Орхон, Дорноговь, Дундговь, Ховд, Говь-Алтай, Архангай, Завхан, Баян-Өлгий, Улаанбаатар хот, Төв, Өвөрхангай, Дорнод, Хөвсгөл аймгуудад 9.5-26.0 мянган тонноор буюу 0.1 хувиас 2.8 дахин өсөж, харин бусад 0.2-16.9 мянган тонноор буюу 0.5-66.6 хувиар буурчээ.

Түүнчлэн нийт хураасан үр тарианы 87.9 хувийг Дорнод, Хөвсгөл, Увс, Булган, Төв, Сэлэнгэ аймаг эзэлж байгаа бол хураасан төмсний 81.6 хувийг Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймаг, хүнсний ногооны ургацын 76.7 хувийг Улаанбаатар хот, Ховд, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймаг тус тус эзэлж байна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

"УААНБААТАР ГУРИЛ" ХХК Хөх хотод зохиогдсон үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо6 цаг 5 минутын өмнөХөдөө аж ахуйн биржийг хятад компанид өгөх нь сайдын шунал уу, эсвэл…9 цаг 15 минутын өмнөХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙГ ХЯТАД КОМПАНИД ӨГӨХ НЬ САЙДЫН ШУНАЛ УУ, ЭСВЭЛ…1 сар 21. 10:06Махны компаниуд Хөдөө аж ахуйн яамтайгаа "дайн" зарлалаа1 сар 15. 11:38Хүнс, хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлнэ1 сар 15. 10:47Ч.Улаан сайд огцрох ёстой1 сар 14. 12:26Ид шидтэй хамт олон1 сар 3. 17:59Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв1 сар 3. 14:302019 оны 12-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв2019, 12 сар 17. 16:15"Эрүүл мэндийн гурил" гэж юу вэ2019, 12 сар 17. 16:05Төсвөөс мөнгө суулгуулан хураан авдаг улаанбуудай асуудал дагуулах нь2019, 12 сар 16. 10:17“Гацуурт” компани хүнсний ногооны салбарыг орхиж буйгаа мэдэгдлээ2019, 12 сар 10. 11:01Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна2019, 12 сар 10. 10:31УЛААНБААТАР ГУРИЛ ХХК ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ2019, 12 сар 9. 12:17"УЛААНБААТАР ГУРИЛ" ХХК АЛТАН НАМАР 20192019, 12 сар 9. 12:15Гурилаа импортлох уу, улаан буудайгаа гаднаас авах уу2019, 12 сар 9. 10:51Архангай аймаг 20.0 мянга орчим тонн ургац хураан авч Атрын 60 жилийн ойгоо угтлаа2019, 11 сар 29. 10:53Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Алтан гадас одонгоор шагнав2019, 11 сар 22. 12:57Тариалан эрхлэгчдийг дэмжих сан гээчийн сайнаасаа саар нь давамгайлах болжээ2019, 11 сар 21. 11:11Улсын хэмжээнд 189 мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо хураажээ2019, 11 сар 19. 11:01


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2020.