2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Ц.Болорчулуун: 400 мянга орчим тонн улаан буудай хураасан

11-р сарын 7 - 10 цаг 29 минут

Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дуусах шатандаа орж, төмс, хүнсний ногооны дүн мэдээлэл гарчээ. Харин улаан буудайн хураалт дууссан ч дүн мэдээ хараахан гараагүй байна. Учир нь өдгөө тариа цайруулах ажил хийгдэж байгаа аж. Энэ хавар 376 мянган га талбайд үр тариа, 340 мянган га талбайд улаан буудай тариалсан гэдгийг ХХААХҮЯ-наас мэдэгдсэн. Энэ талаар тус яамны Газар тариалангийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Ургац хураалтын ажил дуусах шатандаа орсон гэсэн. Энэ жил хэчнээн хэмжээний буудай, хүнсний ногоо хураасан бэ. Төлөвлөсөн хэмжээндээ ургацаа авч чадав уу?

-Ургац хураалтын ажил дуусаж байна. Гэхдээ ургац хураалтын дүн мэдээ хараахан гараагүй. Үр тарианы хураалт дуусаж, тариа цайруулах ажил хийгдэж байгаа. Одоогийн байдлаар энэ ажил арав орчим хувьтай байна.

Төмс болон хүнсний ногооны ургац хураалт бүрэн дууссан. Бид энэ жил 14 мянган га талбайгаас 165 мянган тонн төмс хураахаар төлөвлөөд байсан. Өнөөдрийн. байдлаар 190 гаруй мянган тонн төмс хурааж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байна.

Хүнсний ногоо 92 мянган тонныг хураахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 91 мянган тонн ногоо хурааж, төлөвлөгөөний дагуу ажиллалаа. Харин улаан буудайны хувьд 420 мянга орчим тонн буудай хураах урьдчилсан баланс гарсан. Одоогийн байдлаар 400 мянга орчим тонныг хураасан.

Одоо гурил үйлдвэрлэлд тэнцэх эсэх асуудал бий. Гурилын үйлдвэрт хэдий хэмжээний буудай хүлээлгэн өгөх нь ургац хураалтын дүн мэдээ гарсны дараа тодорхой болно.

-Энэ жил хур тунадас элбэгтэй жил байлаа. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ургацын чанар муудаж, дараа жилийн үрийн нөөцөө бүрдүүлж чадахгүй нь гэсэн мэдээлэл бий. Ийм байдал үүсэх үү?

-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим буудай чийгтэж, чанар нь муудах асуудал гардаг. Ургац хураалтын дүн гарахад ирэх жилийн үрийн нөөцийн дүн гарна. Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд ирэх жилийнхээ тариалалтын үрийг нөөцөлдөг дүрэм журамтай. Үүнийхээ дагуу нөөцөө бүрүүлээд явж байгаа.

Ургац хураалтын дүн гарахад ирэх жилийн үрийн мэдээлэл гарна. Одоохондоо үрээ хангалттай хэмжээнд нөөцөлж чадахгүй гэдэг дүн мэдээ тараагүй.

-Ургац хураалтын нэгдсэн дүн хэзээ гарах вэ?

-Энэ сарын 20-нд нэгдсэн мэдээлэл гарна.

-Жил болгоны хавар сайн чанарын үрээр тариалалт хийнэ гэж мэдэгддэг ч намар нь үрийн чанараас шалтгаалан ургац муу хураалаа гэдэг?

-Улаан буудайн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэд нь гурил үйлдвэрлэлд нийцэх хүнсний улаан буудай үйлдвэрлэхийг зорьдог. Харин үрийн тариалалтаа тусдаа хийдэг. Өөрөөр хэлбэл, тухайн тариалалт хийж байгаа аж ахуйн нэгж нь хүчин чадлаасаа шалтгаалан үрээ тусад нь бэлтгэдэг гэсэн үг.

Гурил үйлдвэрлэлд нийлүүлж буй хүнсний улаан буудайн тариалалтаас өөрөөр тариалдаг гэсэн үг. Иймд аж ахуйн нэгжүүд үрээ авч үлдэхийг эрмэлзэж, үрийн нөөцөө бүрдүүлдэг.

-Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгодог. Энэ жил хэчнээн компанид хэдэн төгрөгийн урамшуулал олгох вэ?

-Ургац хураалтын дүн мэдээ гарсны дараа буудайн урамшууллыг олгодог. Ингэхдээ ирэх жилийн буюу арваннэгдүгээр сарын 15-нд батлагдах төсөвт суулгаж, оны дараа аж ахуйн нэгж, иргэдэд урамшууллыг нь олгоно.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хэнтийчүүд атрын 60 жилийн ойгоо энэ сард тэмдэглэнэ11 сар 7. 17:02Ц.Болорчулуун: 400 мянга орчим тонн улаан буудай хураасан11 сар 7. 10:29Энэ онд улаан буудайн тариалалт 14.0 хувиар өсчээ11 сар 1. 17:34Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын мэдээ10 сар 28. 14:04Урьдчилсан байдлаар Монгол улс хэрэгцээгээ бүрэн хангах буудай хураан авна10 сар 28. 10:38Үр тарианы хураалт 83.5 хувь байна10 сар 28. 10:37ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа10 сар 9. 17:32Заамар сум 576 тн ургац хураан авчээ10 сар 9. 17:31“ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН” боллоо6 сар 25. 16:57ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ6 сар 7. 12:37ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя5 сар 29. 9:39Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүг боловсруулах нь чухал байна5 сар 29. 9:38Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна5 сар 29. 9:37Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна5 сар 22. 12:31‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.