2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын мэдээ

10-р сарын 28 - 14 цаг 04 минут

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр арваннэгдүгээр сард агаарын температур Өвөрхангай аймгийн ихэнх нутаг, Төв аймгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин хур тунадасны хувьд Увс, Хөвсгөл аймгийн ихэнх нутаг, Булган аймгийн баруун хойд, Завхан аймгийн хойд, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөв гарчээ.

Мөн нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 16-18 м/с, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв /ДЭЛГЭРЭНГҮЙ/

Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 9-13 градус хүйтэн байдаг бөгөөд энэ сард олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 3-8 хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, 3 дугаар 10 хоногийн сүүлч үеэр Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр  шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Увсын ихэнх нутаг Завханы хойд хэсэг болон Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас их, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, 3 дугаар 10 хоногийн сүүлч үеэр цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болонхоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.



Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байдаг бөгөөд энэ сард  Өвөрхангайн ихэнх нутаг, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхний арав хоногийн хагаст Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг хүйтэрч  Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгаар шөнөдөө 26-31 градус өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүрч хүйтрэх төлөвтэй. 

Энэ сард Хөвсгөлийн ихэнх, Булганы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байдаг бөгөөд энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Хэнтийн уулсаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бага зэрэг хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон хүйтэрч шөнөдөө ихэнх нутгаар 18-23 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн.  

Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр аравхоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орно.

Салхи нэгдүгээр арав сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.



Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байдаг бөгөөд энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0  градусаар дулаан байх төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Сарын эхний арав хоногийн сүүлчээр бага зэрэг хүйтэрнэ.

Сарын дундах арав хоногийн сүүлийн хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. Сарын сүүлчээр  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх төлөвтэй. 

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

"УААНБААТАР ГУРИЛ" ХХК Хөх хотод зохиогдсон үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо5 цаг 43 минутын өмнөХөдөө аж ахуйн биржийг хятад компанид өгөх нь сайдын шунал уу, эсвэл…8 цаг 53 минутын өмнөХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙГ ХЯТАД КОМПАНИД ӨГӨХ НЬ САЙДЫН ШУНАЛ УУ, ЭСВЭЛ…1 сар 21. 10:06Махны компаниуд Хөдөө аж ахуйн яамтайгаа "дайн" зарлалаа1 сар 15. 11:38Хүнс, хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлнэ1 сар 15. 10:47Ч.Улаан сайд огцрох ёстой1 сар 14. 12:26Ид шидтэй хамт олон1 сар 3. 17:59Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв1 сар 3. 14:302019 оны 12-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв2019, 12 сар 17. 16:15"Эрүүл мэндийн гурил" гэж юу вэ2019, 12 сар 17. 16:05Төсвөөс мөнгө суулгуулан хураан авдаг улаанбуудай асуудал дагуулах нь2019, 12 сар 16. 10:17“Гацуурт” компани хүнсний ногооны салбарыг орхиж буйгаа мэдэгдлээ2019, 12 сар 10. 11:01Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна2019, 12 сар 10. 10:31УЛААНБААТАР ГУРИЛ ХХК ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ2019, 12 сар 9. 12:17"УЛААНБААТАР ГУРИЛ" ХХК АЛТАН НАМАР 20192019, 12 сар 9. 12:15Гурилаа импортлох уу, улаан буудайгаа гаднаас авах уу2019, 12 сар 9. 10:51Архангай аймаг 20.0 мянга орчим тонн ургац хураан авч Атрын 60 жилийн ойгоо угтлаа2019, 11 сар 29. 10:53Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Алтан гадас одонгоор шагнав2019, 11 сар 22. 12:57Тариалан эрхлэгчдийг дэмжих сан гээчийн сайнаасаа саар нь давамгайлах болжээ2019, 11 сар 21. 11:11Улсын хэмжээнд 189 мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо хураажээ2019, 11 сар 19. 11:01


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2020.