2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


“ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН” боллоо

6-р сарын 25 - 16 цаг 57 минут

“Мах хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын үүрэг, чиглэл болгосны дагуу өнөөдөр МУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам,  Монголын Хүнсчдийн Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гэсэн 4 байгууллага хамтран  Хүнсний салбарын сүлжээний бүхий л оролцогчдыг хамарсан “Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт “ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН”-ыг зохион байгуулж байна.

Тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр оролцож байгаагаас гадна, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МУ-ын ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын алба, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн Яам, НҮБ-ын ХХААБ-ын SECIM төсөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Үндэсний статистикийн хороо, Стандарт хэмжил зүйн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв зэрэг төрийн байгууллагууд, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль , Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Технологийн Дээд Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, САМО институт гэсэн боловсрол, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, 17 мэргэжлийн холбоод, хөдөө орон нутгаас 21 аймгийн 60 гаруй төлөөлөгч, МХХ-ны гишүүн 100 гаруй хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцон

  • МУ-ын Хүнсний аюулгүй байдал, хангамжийн өнөөгийн түвшин
  • МУ-ын Хүнсний салбарт тулгамдаж буй асуудал
  • Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам гэсэн гурван үндсэн агуулгаар чуулж байна. Энэхүү чуулганыг угтан Хүнсний сүлжээнд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагууд, хүнс, хоол үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд чиглэл бүрээрээ дахин дахин уулзаж, салбар хуралдаануудыг зохион байгуулж өөрсдийн салбарын өнөөгийн байдал, түвшингээ тодорхойлон, тулгамдаад байгаа асуудлаа гаргаж, энэхүү тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэх арга замыг тодорхойлон гаргаж ажилласан. Тухайлбал Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Хүнсний сүлжээнд хамаарал бүхий Төрийн бус байгууллагууд 3 удаа хуралдсан, Махны салбарынхан 4 удаа, Сүүний салбарынхан 3 удаа, Гурил үйлдвэрлэгчид, тариалан эрхлэгчид-2 удаа, Гурилан бүтээгдэхүүний салбарынхан 2 удаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн салбарынхан 3 удаа, Исгэлт, амтат ундаа үйлдвэрлэлийн салбар-2 удаа хуралдсан. Мөн тус хурлын зохион байгуулах ажилд зориулан төрийн болон төрийн байгууллага, үйлдвэрлэгчдээс бүрдсэн “Бодлого боловсруулах ажлын хэсэг” “Зохион байгуулах ажлын хэсэг” –ийг тус тус томилон  ажилласан.

Энэхүү чуулганд:

  • “Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ”

                Илтгэгч: УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан

  • “Монгол Улсын Хүнсний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж бай асуудлууд, шийдвэрлэх арга замууд”

               Илтгэгч: УИХ-ын гишүүн, МХХ-ны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва

  • “Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээ, чиг хандлага”

         Илтгэгч: ШУТИС-ийн ҮТС-ийн Захирал, Доктор, Дэд профессор Ж.Туяацэцэг

  • “Хүнсний салбарын хүний нөөцийн асуудал”

              Илтгэгч: Технологийн Дээд Сургуулийн Удирдах зөвлөлийн дарга,

                                                   Гавъат багш, Доктор, Профессор Б.Барамсай

  • “Хүнсний үйлдвэрийн хөгжилд нөлөөлөх зарим асуудал”

              Илтгэгч: ШУТИС-ийн ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,

                                                                 Доктор, Дэд профессор М.Пүрэвжав

  • “Хүнсний салбарын бизнес эрхлэгчид нэгдэж бизнесийн орчноо сайжруулах нь”

               Илтгэгч: МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин гэсэн 6 илтгэл хэлэлцүүллээ.

Ийнхүү Хүнсний салбарын сүлжээнд оролцогчид сэтгэл зорилго нэгдэн  хамтран чуулж МУ-ын Хүнсний салбарын бодлого, эрх зүйн баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, цаашид хэрэгжүүлэх ажлын зорилго чиглэлийг тусгасан зөвлөмжийг боловсруулан МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гээд МУ-ын Хүнсний салбарын сүлжээнд оролцогч бүхий л төрийн байгууллагуудад гардуулан өглөө.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хэнтийчүүд атрын 60 жилийн ойгоо энэ сард тэмдэглэнэ11 сар 7. 17:02Ц.Болорчулуун: 400 мянга орчим тонн улаан буудай хураасан11 сар 7. 10:29Энэ онд улаан буудайн тариалалт 14.0 хувиар өсчээ11 сар 1. 17:34Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын мэдээ10 сар 28. 14:04Урьдчилсан байдлаар Монгол улс хэрэгцээгээ бүрэн хангах буудай хураан авна10 сар 28. 10:38Үр тарианы хураалт 83.5 хувь байна10 сар 28. 10:37ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа10 сар 9. 17:32Заамар сум 576 тн ургац хураан авчээ10 сар 9. 17:31“ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН” боллоо6 сар 25. 16:57ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ6 сар 7. 12:37ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя5 сар 29. 9:39Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүг боловсруулах нь чухал байна5 сар 29. 9:38Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна5 сар 29. 9:37Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна5 сар 22. 12:31‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.