2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүг боловсруулах нь чухал байна

5-р сарын 29 - 9 цаг 38 минут

Дэлхийн сүүний өдөр 6-р сарын 1-ний өдөр тохионо. Энэ өдрийг угтаж ХХААХҮЯ, НҮБ Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Монголын Хүнсчдийн Холбоо, Глобал Коммунитис Монгол олон улсын байгууллага, Сүүний нэмүү өртгийн оролцогчид хамтран өнөөдөр  хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа Кумар, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Траян Лауренцию Христеа, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д. Тэрбишдавга, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т. Гантогтох, НҮБ-ын ХХААБ-ын сүүний нэмүү өртгийн сүлжээний зөвлөх Б. Мөнхжаргал болон сүүний салбарынхан, судлаачид, олон улсын төлөөлөл оролцлоо.

Тус хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн Сүүний өдрийг тэмдэглэж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд сүүний салбарын оролцоо, сүүний салбарт төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээ, сүүний салбарын хөгжлийн стратеги, Монголын сүүний салбарын зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар салбарын төлөөлөл хэлэлцэв.

Дэлхийн сүүний өдрийг 2001 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын санаачлагаар тэмдэглэж эхэлсэн. Дэлхийн сүүний өдрийн арга хэмжээнд оролцох улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, өөр өөрсдийн уриан дор тэмдэглэдэг уламжлал хэдий нь тогтсон байна. Монгол улс 2016 оноос хойш 4 дэх удаагаа “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.  

Монгол улс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр анх удаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Монголын Сүүний Салбарыг Хөгжүүлэх Үндэсний Зөвлөлийн санаачлагаар, Монгол улсын Засгийн газар, Сүүний нэмүү өртгийн сүлжээний нийт тоглогчидтой хамтран “Эх орны сүү-Эрүүл хүнс-Амьдралын баталгаа”, 2017 онд “Ирээдүйгээ сүүгээр мялаая”, 2018 онд “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор тус тус тэмдэглэн өнгөрүүлж байсан байна.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ6 сар 7. 12:37ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя5 сар 29. 9:39Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүг боловсруулах нь чухал байна5 сар 29. 9:38Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна5 сар 29. 9:37Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна5 сар 22. 12:31‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 сар 10. 10:12Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ5 сар 10. 10:11“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 сар 9. 16:51Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно5 сар 8. 17:15Архангайд хаврын тариалалт эхэллээ5 сар 8. 16:15“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ5 сар 8. 15:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина5 сар 8. 15:51Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ5 сар 8. 15:50ХХААХҮ-н сайд Ч.Улаан Бүгд Найрамдах Кубын Элчин сайдтай санал солилцов5 сар 3. 14:08


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.