2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ

5-р сарын 10 - 10 цаг 11 минут

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч А.Винод, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөл өнөөдөр “Үлэмж органик” ХХК, “Апу дэйри” ХХК-ны үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын сүүний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилго, хэрэгжүүлэх арга зам хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ үеэр сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөл тулгамдаж буй асуудлаа ХХААХҮ-ийн сайдад уламжлав.

“Тэсо” Корпорацийн ерөнхий менежер А. Цагаанхүү “Үйлдвэрлэгчдэд гадаадаас авч байгаа зээл дээр Засгийн газар баталгаа гаргах, сүү сүүн бүтээгдэхүүний экспортын зөвшөөрлийг улсаас дэмжих асуудлыг хөндсөн юм. Харин “Витафит” ХХК-ны дэд захирал Т.Сайнбилэг “Экспортын бүтээгдэхүүний асуудал хөөцөлдөөд явахаар Европын холбоо сүүн бүтээгдэхүүн дээр А,В,С ангилал тогтоодог. B ангилалд ОХУ, БНХАУ багтсан. Гэтэл манай улсаас үүнд хандаагүй бүртгэлжүүлэх асуудал орхигдсон. Төрийн нэг цонхны гадаад бодлого алдагдсан байна гэв. “Сүү” ХК-ны гүйцэтгэх захирал С.Мандухай Сүү боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, сүүний урамшуулал, ферм малчныг хоршуулах, квот тогтоосон асуудал нь хүндрэл учруулдаг талаар дуулгав.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Монгол Улсын ерөнхийлөгч чиглэл өгөөд Хүнсчдийн холбоо зохион байгуулаад 6 сард зөвлөгөөн хийхээр бэлтгэл ажил эхэлсэн байна. Тэгэхээр энэ зөвлөгөөнөөр асуудлаа тодорхой болгомоор байна. Өнөөгийн байдалд дүгнэлт өгөх, сүүний салбарын хөгжлийн бодлогыг илүү тодорхой болгомоор байна. Зөвлөгөөний өмнө бодлогоо тодорхойлох, хэрэгжүүлэх үе шат, арга механизм тодорхойлох хамтарсан ажлын хэсэг томилж ажиллуулъя. Бидэнд суугаад шийдвэл асуудлууд байна. Сүүний урамшуулалд 4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг хэрхэн ашиглах уу. Арвижуулаад өгөөжтэй, өргөн хүрээтэй арга хэмжээ авч, ажиллах боломж байна уу. Зах зээлийн зарчимтай нийцүүлэх арга зам байна уу. Зах зээл яривал үйлдвэрлэгч нар банкнаас зээл аваад, түүгээрээ эргэлтийн хөрөнгөө бүрдүүлээд, тоног төхөөрөмжөө шинэчлээд явах горимруугаа орно. Тэгтэл баталгаа, хүү, хугацааны асуудал гарч байна. Тэгвэл энэ чиглэлд мөнгөө ашиглавал магадгүй тодорхой хэмжээний зээлийн хүүгийн хөнгөлөлт маягаар ашиглавал, цаана нь санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээ нэмэгдэх боломж байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас тодорхой механизм дээр зөвлөлдөж ярих нь зөв гэж бодож байна. Тэжээлгүйгээр эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуй байх боломжгүй. Тэжээлийн салбарын хөгжлийн асуудлыг авч үзэх хэрэгтэй. Үүний тулд тэжээл тариалах бололцоог нэмэгдүүлэх нь чухал байна. Усалгаатай хөгжүүлэх шаардлагатай. Цаашид улсын нөөцөд ногоон тэжээл бэлтгэдэг механизм бий болгох хэрэгтэй. Үүнийгээ газар тариалангийн салбартай оновчтой хослуулах уу. Сүү үйлдвэрлэгч дотоодын хэрэглэгчийг чанартай сүүгээр хангах, цаашлаад экспортод шинэ бүтээгдэхүүн гаргана гэдэг бидний тавьж байгаа зорилго юм” гэв. 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна1 цаг 17 минутын өмнө‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 сар 10. 10:12Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ5 сар 10. 10:11“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 сар 9. 16:51Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно5 сар 8. 17:15Архангайд хаврын тариалалт эхэллээ5 сар 8. 16:15“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ5 сар 8. 15:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина5 сар 8. 15:51Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ5 сар 8. 15:50ХХААХҮ-н сайд Ч.Улаан Бүгд Найрамдах Кубын Элчин сайдтай санал солилцов5 сар 3. 14:08ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллана5 сар 3. 14:08Хаврын тариалалтад зориулж 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудай гаргана5 сар 1. 17:272019 оны 5-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв5 сар 1. 10:37ХХААХҮЯ үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллана5 сар 1. 10:34


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.