2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа

5-р сарын 9 - 16 цаг 51 минут


“Улаанбаатар Гурил” ХХК  хамтран ажилладаг тариаланч, газар тариалангийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийнхээ дунд жил бүр хаврын тариалалтын өмнө “2, 3 ,4 боломж” нэртэй зөвлөгөөн уулзалтыг  зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд уулзалтыг илүү өргөн хүрээнд “Зургаан боломж - 2019” нэртэйгээр хамтрагч 5 байгууллага, найдвартай топ 50 гаруй тариалан эрхлэгч аж ахуйн нэгжийн дунд 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суман дах МСҮТ-д, удаах уулзалтаа 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Өндөр ургац - Өргөн боломж” нэртэйгээр Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Уулзалтаар улаан буудайн тариалалтын нэг га газраас авах чанар, гарц, бүтээмжид нөлөөлдөг ажиллах хүч, хөрсний үржил шим, үр, бордоо, техник, ургамал хамгаалах бодис зэрэг хүнээс хамааралтай хүчин зүйлс, тэдгээрийг зөв цагт, зөв газар, зөв технологийн дагуу хэрэглэх талаар хэлэлцсэн. Үүнийг хэрэгжүүлж чадсанаар тариаланчид, газар тариалангийн салбарт дэмжих үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, гурил үйлдвэрлэгч нарт харилцан ашигтай боломж бий болж, улмаар Монгол улсын хүнсний аюулгүй, хараат бус байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх тул холбогдох бүх талыг цуглуулан, зөвлөгөөн хийснээрээ энэ жилийн уулзалт илүү үр дүнтэй боллоо.  

Хамтран зохион байгуулагч байгууллагаар ажилласан бордоо үйлдвэрлэгч “Гарааны Монгол Экологийн Бордоо” ХХК, ургамал хамгаалах бодис импортлогч “Агриматко Монгол” ХХК, газар тариалангийн тоног төхөөрөмж импортлогч ‘’Агромаштех’’ ХХК,  санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч  “Хаан Банк, мэргэжлийн ажиллах хүч бэлтгэгч Баянчандмань дах “МСҮТ” зэрэг аж ахуйн нэгж уулзалтад оролцож, нийт тариаланчидтай цаашдын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, тэдний үйл ажиллагааг дэмжих боломжийн талаар харилцан санал солилцсон. 

      Түүнчлэн “Гарааны Монгол Экологийн Бордоо” ХХК-ийн Зөвлөх, Монгол улсын гавьяат багш,  зөвлөх агрономич, Доктор, Профессор А.Чойжамц, “Агриматко Монгол” ХХК-ийн Доктор, Профессор Б.Амаржаргал, “Агриматко Монгол” ХХК-ийн Ахлах мэргэжилтэн, агрономич О.Мөнхбат, “Улаанбаатар Гурил” ХХК-ийн Үйлдвэр удирдлагын хэлтсийн дарга Б.Намдаа нар хүрэлцэн ирж, тариалалт хийх, эрүүл чанартай ургац хураан авах, хөрс хамгаалах, бордоо, ургамал хамгааллын бодисыг зөв зохистой хэрэглэх,  улаан буудайн гурил үйлдвэрлэлийн чанар стандартыг хангахад анхаарвал зохих зүйлсийн талаар мэргэжлийн өндөр түвшинд зөвлөгөө өгсөн нь оролцогчдод тун цагаа олсон мэдлэг болсон юм.

Энэ жил Монгол улсад газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгаа билээ.            Иймд Улаанбаатар Гурил ХХК-ийн хамт олны өмнөөс нийт газар тариалан эрхлэгчиддээ баярын мэнд хүргэн ажлын амжилт, арвин их ургац авахыг хүсэн ерөөе.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна7 минут 53 секундын өмнө‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 сар 10. 10:12Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ5 сар 10. 10:11“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 сар 9. 16:51Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно5 сар 8. 17:15Архангайд хаврын тариалалт эхэллээ5 сар 8. 16:15“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ5 сар 8. 15:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина5 сар 8. 15:51Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ5 сар 8. 15:50ХХААХҮ-н сайд Ч.Улаан Бүгд Найрамдах Кубын Элчин сайдтай санал солилцов5 сар 3. 14:08ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллана5 сар 3. 14:08Хаврын тариалалтад зориулж 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудай гаргана5 сар 1. 17:272019 оны 5-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв5 сар 1. 10:37ХХААХҮЯ үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллана5 сар 1. 10:34


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.