2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина

5-р сарын 8 - 15 цаг 51 минут

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар аймгийн иргэд хөдөлмөрчидтэй өнөөдөр /2019.05.03/ уулзлаа. Тэрээр МУ-ын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн саналыг сонсож, хариулт өгсөн юм.

Сүхбаатар аймгийн иргэд газар тариалангийн трактор тоног төхөөрөмж, төмс хүнсний ногооны үнэ, хаврын тариалалт, үр үржүүлэг, ногооны борлуулалт, хүүхэд харах үйлчилгээний төсөв, малчдын нийгмийн асуудал, бэлчээрийн мал аж ахуйг олон улсад сурталчлах, шүүх байгууллагын тогтолцоо цалин урамшуулал, 
улс төрийн намын талцал, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилтны нийгмийн асуудал, шагнал урамшууллын асуудлыг хөндсөн юм.

ХХААХҮ-ийн сайд “Хүнсний ногооны үнийн хувьд гарал үүсэл нь баталгаатай чанартай бүтээгдэхүүн өртөгтэй байх зарчим руугаа явна. Гарал үүслийн баталгаагүй хүнснээс болгоомжлох хэрэгтэй. Цаашдаа чанартай бүтээдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина. Өвлийн хүлэмжийн асуудал зайлшгүй чухал асуудал. Хүлэмжийг асуудлыг анхааран дэмжиж байна. Хаврын тариалалт эхэллээ. Тариалалт хийгээд санаачлага гаргаад хөөцөлдөж байгаа хүмүүсийг зохион байгуулаад, хоршоо хэлбэрт оруулаад үйл ажиллагааг зохион байгуулвал 5 хүлэмжийг өгнө. Үүндээ тариалаад ган гачигаас хамаарахгүйгээр ургацаа бүрэн аваарай. Усын асуудал анхаарал татаж байна. Өнөөдрийн ус цэвэршүүлж байгаа төхөөрөмж шаардлага хангахгүй байна. Усны төхөөрөмжийн асуудал дээр тал талаасаа анхааран ярилцаж байна. Орон нутагт нам гэж талцаж бие биеэ үгүйсгэхээсээ илүүтэй, улс орны хөгжил дэвшил хүн ардынхаа амьдралын чанарыг сайжруулах үйл хэрэгт нэгдэж ажиллах нь чухал байна. Бэлчээр ашигладаг түүнийгээ хамгаалдаг асуудлыг зохицуулж өгөх зорилготой хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Малзүйч, хөдөө аж ахуй ажилтны асуудлыг анхаарч үзэх гэдэгтэй санал нэг байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль батлагдан хэрэгжиж байна. Энэ хуулиар мал эмнэлэг, үржлийн асуудлыг мал эрүүл байх асуудлыг шийдэж байгаа хүмүүс нь хөдөө аж ахуй мэргэжилтнүүд юм. Тиймээс эдгээр хүмүүсийг анхаарна. Сургуулийн өмнөх боловсролд хүүхдийг бүрэн хамруулах ажлыг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын цэцэрлэгүүдийн хажуугаар хувийн цэцэрлэгүүд, төрийн байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулан ажиллах үйл ажиллагааг дэмжиж байна. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 156 цэцэрлэг ашиглалтад орно” гэв. Тэрээр иргэд хөдөлмөрчид та бүхний тавьсан асуудлуудад анхаарлаа хандуулан ажиллана гэдгийг онцлов.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна58 минут 36 секундын өмнө‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 сар 10. 10:12Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ5 сар 10. 10:11“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 сар 9. 16:51Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно5 сар 8. 17:15Архангайд хаврын тариалалт эхэллээ5 сар 8. 16:15“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ5 сар 8. 15:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина5 сар 8. 15:51Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ5 сар 8. 15:50ХХААХҮ-н сайд Ч.Улаан Бүгд Найрамдах Кубын Элчин сайдтай санал солилцов5 сар 3. 14:08ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллана5 сар 3. 14:08Хаврын тариалалтад зориулж 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудай гаргана5 сар 1. 17:272019 оны 5-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв5 сар 1. 10:37ХХААХҮЯ үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллана5 сар 1. 10:34


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.