2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ХХААХҮ яаманд ажиллав

4-р сарын 24 - 9 цаг 44 минут

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2019.04.23/  ХХААХҮ яамны үйл ажиллагаатай танилцлаа. Тус байнгын хорооны дарга  УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир болон УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Саранчимэг, С.Жавхлан, А.Сүхбат нар тус яамны газар болон хэлтсийн дарга нартай уулзаж тулгамдаж байгаа асуудал болон шийдвэрлэсэн ажлуудын тайлан мэдээтэй танилцсан юм.

ХХААХҮЯ-ны  ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан  салбартаа хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулсан юм. Сүүлийн 5 жилийн үзүүлэлтээр малын тоо толгой тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг дагаад малын гаралтай бүтээгдэхүүн төрөл бүрээр өссөн. Өөрөөр хэлбэл мах, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Тухайлбал, 2018 онд үйлдвэрийн аргаар 93 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 7,4 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд ч мөн өсөлттэй гэсэн дүн мэдээ байна. Үүн дотор улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангаж байгаа гэдгийг ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулгадаа онцолсон юм. 

Үүний дараа ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилогдсоноосоо хойш авч хэрэгжүүлж байгаа зарим ажлынхаа тухай мэдээлэл өглөө. Сайдаар томилох үед УИХ-ын гишүүдийн захиж хэлсэн санал санаачлагыг ажил хэрэг болгон ажиллаж байна гэлээ.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 2019 онд хийгдэх эрх зүйн шинэчлэлд нэн түрүүнд Бэлчээрийн тухай хууль хүлээгдэж байна гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцоллоо. 20 гаран жил яригдаж байгаа ч эрхзүйн зохицуулалт байхгүйн улмаас бэлчээр цөлжиж, үлийн цагаан оготно огцом нэмэгдэж, бэлчээрийн доройтол эмзэг асуудал болоод байгааг дурдлаа. Харин тариалангийн чиглэлд Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай чухал хуулиудыг энэ парламент хэлэлцэн батална гэж итгэж байна гэсэн юм.  Үүнээс гадна өнгөрсөн онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг бодитой хэрэгжүүлэхэд анхаарч байгаа гэлээ. Энэ хүрээнд ОХУ-тай  “Монголын малыг эрүүлжүүлэх 3 дахь шатны хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн олон жил яригдсан ч шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн Био комбинатын өргөтлийн ажилд ахиц гарч, Унгарын талтай зөвшилцсөний үндсэн дээр Био комбинатын төслийн ажлыг энэ ондоо эхлүүлэхээр болсон гэдгийг салбарын УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.

 

Үүний дараа байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир санал хэлж, байр сууриа илэрхийсэн юм. Тэрбээр, Бэлчээрийн тухай хуулийг батлах цаг болсон. Тус байнгын хороо, ажлын хэсэг нухацтай ажиллах болно гэлээ. Мөн өнгөрсөн онд батлагдсан  Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг анхаарч ажиллахыг санууллаа. Нийт хүн амын 95 хувь нь амин дэмийн дутагдалтай байгаа учир уг хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах ёстой гэлээ. Мөн энэ жил ноолуурын үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг 300 тэрбум төгрөгийг олгохоор болсон. Тиймээс ирэх 2020 он гэхэд ноолуурын үнэ ханш буухгүй байх бодлогыг барин ажиллахыг санууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН” боллоо6 сар 25. 16:57ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ6 сар 7. 12:37ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя5 сар 29. 9:39Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүг боловсруулах нь чухал байна5 сар 29. 9:38Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна5 сар 29. 9:37Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна5 сар 22. 12:31‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 сар 10. 10:12Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ5 сар 10. 10:11“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 сар 9. 16:51Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно5 сар 8. 17:15Архангайд хаврын тариалалт эхэллээ5 сар 8. 16:15“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ5 сар 8. 15:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина5 сар 8. 15:51Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ5 сар 8. 15:50


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.