2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үүрэг чиглэл өглөө

4-р сарын 22 - 11 цаг 08 минут

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле өнөөдөр /2019.04.18/ “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”, “Мал хамгаалах сан”, Хөдөө аж ахуйн "Халх гол" үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”, “Хөдөө аж ахуй шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв”, “Хөдөө аж ахуйн бирж” зэрэг харьяа байгууллагуудад ажилласан юм.

 Уулзалтын үеэр “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” зээлийн эргэн төлөлт, шалгуур үзүүлэлт,  сангуудаас олгох дэмжлэг, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.  Харин Хөдөө аж ахуй “Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа” эрхзүйн орчинг тодорхой болгох, газрын хөрс хамгаалал, 11 аж ахуй нэгжид газар олгосон асуудлуудын хөндөв. “Хөдөө аж ахуйд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв” –өөс төмс хүнсний ногооны 12 сортыг туршин ажиллаж байна. Хүнсний ногооны техник, ажилтнуудын албан хэрэгцээнд компьютер шаардлагатай байна гэдгийг хэлж байлаа. “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа” –наас отрын бүс нутагт өвөлжөө хаваржаа олгосон, аялал жуулчлалын бааз байгуулсан, зарим малчид энэ бүс нутагт зөвшөөрөлгүй нутагладаг зэрэг нь бэлчээрийг сүйтгэх эрсдэлийг бий болгодог байна.  “Хөдөө аж ахуйн бирж” 2017 оноос хойш нь 4-5 дугаар сарын хооронд ноолуурын өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тус арилжаанд малчид, хоршоод шууд оролцож түүхий эдийг эцсийн хэрэглэгчдэд шууд худалджээ. Үүний дүнд 2018 онд боловсруулаагүй ноолуур 100-115 мянга, 2019 онд 133-139 мянган төгрөгийн ханштай тогтож, малчдын орлого нэмэгдсэн байна. Мөн дотоодын үйлдвэрлэгч дундын дамжлагагүйгээр түүхий эд бэлтгэгчээс шууд худалдан авалт хийсэн байна. Тус биржээр арилжих бараа, түүхий эдийн нэр төрөл нэмэгдэж, 2018 онд 300,000 толгой малын форвард гэрээ болон 56 тонн мах, арьс ширийг тогтмол нийлүүлэх форвард гэрээний арилжааг зохион байгуулжээ. Ийнхүү харьяа байгууллагын  удирдлагууд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажил, тулгамдсан асуудлаа ХХААХҮ-ийн дэд сайдад уламжлав.

 ХХААХҮ-ийн дэд Ж.Сауле Монгол Улсын Засгийн газраас сахилга хариуцлагыг дээшлүүлж, улам бүр үр бүтээл ажиллахыг үүрэг болголоо.  Мөн харьяа байгууллагууд хууль тогтоомжийн дагуу ажиллахаас гадна, гадаад харилцаагаа өргөжүүлэн, ажилтан мэргэжилтнүүд ур чадвараа улам бүр дээшлүүлэх, орон нутгийн нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахын чиглэл болгосон юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН” боллоо6 сар 25. 16:57ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ6 сар 7. 12:37ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя5 сар 29. 9:39Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүг боловсруулах нь чухал байна5 сар 29. 9:38Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна5 сар 29. 9:37Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна5 сар 22. 12:31‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 сар 10. 10:12Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ5 сар 10. 10:11“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 сар 9. 16:51Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно5 сар 8. 17:15Архангайд хаврын тариалалт эхэллээ5 сар 8. 16:15“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ5 сар 8. 15:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина5 сар 8. 15:51Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ5 сар 8. 15:50


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.