2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан Төв аймагт ажиллав

4-р сарын 22 - 11 цаг 07 минут

Хаваржилтын байдалтай танилцах, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажилтай танилцах зорилгоор ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Мал аж ахуйн бодлогын газрын дарга Д.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллав.

ХХААХҮ-ийн сайд тус аймгийн Сэргэлэн сумын бэлчээрт аймаг орон нутгийн төсвийн 207 сая төгрөгөөр бактержуулсан бэлдмэл худалдан авч үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажил зохион байгуулж байгаатай танилцлаа. Тус сумын бэлчээрийн 215 мянган га талбайд үлийн цагаан оготно тархан хөнөөл учруулж байгаагаас 2019 оны орон нутгийн төсвөөс 20 мянган га талбайд буюу 9.3 хувьд тэмцэх ажил зохион байгуулж байгаа нь энэ байлаа. Орон нутгийн мэргэжилтнүүд тэмцэх ажлын үр дүнд сэтгэл хангуулан байлаа. Тэд хаврын улиралд бэлчээрийн ногоо ургахаас өмнө бактержуулсан будаа ашиглан тэмцэх нь үр дүнтэй гэж үзэж байна.

Энэ үеэр салбарын сайд улсын төсвийн хөрөнгөөр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын хөрөнгийг шийдвэрлэж байгаа тухай болон цаашид тэмцэх ажлыг хэрхэн явуулах талаар  чиглэл өгөв. Төв аймгийн бэлчээрийн 42 мянган га талбайд тэмцэх ажил зохион байгуулахаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулж байгаа тухай мэдээллийг орон нутгийн мэргэжилтнүүд, малчид, иргэдэд танилцууллаа.

Үүний дараагаар ХХААХҮ-ийн сайд Төв аймгийн Сэргэлэн сумын улсын аварга малчин Бундагын хотонд зочилж мал төлөлт, хаваржилтын байдалтай газар дээр нь танилцлаа. Аварга малчин Бундагынх бэлчээр сэлгэн нүүдэл хийгээд дөнгөж төвхнөж байсан юм. Тэднийх энэ жил нийт 500 гаруй бог мал төллүүлэхээс өнөөдрийн байдлаар 90 гаруй хувь нь төллөлж төл бойжилт мөн 95 гаруй хувьтай байгаа тухай ярьж, энэ жил ноолуурын ханш 130 мянган төгрөгт хүрч байгаад талархалтай байгаа тухайгаа илэрхийлэв.

Малчны хотонд зочлох үеэр бэлчээрийн тухай хуулийн төсөл, малчдын залгамж халгааг бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг цаг үеийн болоод бусад асуудлаар санал солилцож яриа өрнүүллээ. Малчид бэлчээрийн газраа хашихгүй байх, бэлчээрт гаргасан худгийн ашиглалтыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг үнэтэй байлгах, малыг эдийн засгийн эргэлтэд тогтмол оруулдаг байлгах зэрэгт анхаарч ажиллахыг хэлж байлаа.

Харин ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан бэлчээрийн газрыг хашихгүй, зөвхөн гэрээний үндсэн дээр ашиглаж бүтээмжийг сайжруулахад бэлчээрийн тухай хуулийн төсөл чиглэж байгааг хэлээд бэлчээр дэх худаг, уст цэгийг өөриймсөг сэтгэлээр хандаж ашиглах, малчид хэсэг бүлгээрээ нэгдэн усгүй бэлчээрт гар худаг гарган түүнийгээ дундаа хэрэглэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэтэй байлгаж түүнээс олох орлогыг нэмэгдүүлэх нь залуучуудыг мал аж ахуйд сонирхолтой болгох эдийн засгийн хөшүүрэг байж болох тухай танилцуулав.

Төв аймаг 2019 онд төлийн хорогдол тун бага /0,04%/, төл бойжилт бараг 100  хувьтай, ихэрлэлт ихтэй хэвийн хаваржилттай байлаа. Тэд бэлчээр нутгаа хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах чиглэлээр тодорхой ажлыг хийж, цаашид улам сайжруулахаар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хэнтийчүүд атрын 60 жилийн ойгоо энэ сард тэмдэглэнэ11 сар 7. 17:02Ц.Болорчулуун: 400 мянга орчим тонн улаан буудай хураасан11 сар 7. 10:29Энэ онд улаан буудайн тариалалт 14.0 хувиар өсчээ11 сар 1. 17:34Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын мэдээ10 сар 28. 14:04Урьдчилсан байдлаар Монгол улс хэрэгцээгээ бүрэн хангах буудай хураан авна10 сар 28. 10:38Үр тарианы хураалт 83.5 хувь байна10 сар 28. 10:37ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа10 сар 9. 17:32Заамар сум 576 тн ургац хураан авчээ10 сар 9. 17:31“ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН” боллоо6 сар 25. 16:57ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ6 сар 7. 12:37ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя5 сар 29. 9:39Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүг боловсруулах нь чухал байна5 сар 29. 9:38Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна5 сар 29. 9:37Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна5 сар 22. 12:31‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.