2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Тариаланч, малчид, ногоочдын орлогыг тогтвортой байлгахад анхаарна

4-р сарын 10 - 17 цаг 20 минут

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд ЧУлаан Монголын тариаланчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Тариаланчдын төлөөлөл хөрсний үржил шим хамгаалал, техникийн шинэчлэл, үрийн чанар, тариаланчдад олгох дэмжлэг, улаан буудайн үнийг чөлөөлөх, ургацаа ахиулах,  ургамал хамгааллын бодис, үр, бордооны зөвшөөрөл, газар тариалан эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг, ногоон тэжээлийн стандартыг шинээр батлуулах, ХАА-н зориулалттай трактор машин, ургамал хамгааллын бодис, бордоог гаалийн татвараас чөлөөлөх, яам холбоо хамтран ажиллах санамж бичгийг байгуулах асуудлыг хөндөж, салбарын сайдад энэ жилийн хаврын тариалалтын өмнө ийнхүү танилцуулсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй ,хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “ТЭДС-нд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орно. Тус сангаас дэмжлэг хэвээрээ олгож байна. Энэ хавар үр, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, техникийг зээлээр олгоно. ТЭДС-д 4.8 мянган тонн, ОБЕГ-ын Улсын нөөцийн салбарт   6.6   мянган тонн үрийн буудай байна. ОБЕГ-ын үрийн буудай гаргах талаар удирдлагатай нь ярьсан. Тариаланчид, яам, ОБЕГ-тай харилцан нөхцөлөө тохироод гурвалсан гэрээ байгуулаад үрийн буудайг борлуулна.

Тариаланчид та бүхний хичээл зүтгэлийн дүнд улаанбуудай, гурилын үнэ тогтвортой байгаа. Гурил, улаанбуудайн үнийг өнөөгийн нөхцөлд чөлөөлж болохооргүй байна. Ард иргэдээ баталгаатай хүнсээр хангах хэрэгтэй. Тулгарч байгаа асуудлыг хамтарч шийдэх арга замаа ярья.

Газар тариалангийн хөгжлийн бодлогын талаар шуурхай уулзаж зөвлөдөг бодлогын зөвлөл байгуулахыг дэмжиж байна. Бодлогын зөвлөл дээр үнийн бодлого болон бусад зүйлийг  ярьж хэлэлцээд Сайдын зөвлөлд асуудлаа оруулж, танилцуулдаг байж болох юм. “ гэв.

Салбарын сайд Тариаланчдын улсын зөвлөгөөнийг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулна.  Шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоёрыг ойртуулан, хүний нөөц бэлтгэх механизмаа гаргана гэдгийг онцлов.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн дэд сайд Ж. Сауле Ургамал газар2 цаг 45 минутын өмнөУИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ХХААХҮ яаманд ажиллав2 цаг 47 минутын өмнөХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үүрэг чиглэл өглөө4 сар 22. 11:08ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан Төв аймагт ажиллав4 сар 22. 11:07Д.Ёндонжамц: Улаан буудайн соёолж хүн, малын эрүүл мэндэд нэн тустай4 сар 20. 11:49ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Мал эмнэлгийн салбарт ажилладаг боловсон хүчний цалин, нийгмийн асуудлыг түлхүү анхаарна4 сар 19. 10:42Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна4 сар 17. 9:17ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Тариаланч, малчид, ногоочдын орлогыг тогтвортой байлгахад анхаарна4 сар 10. 17:20Хаврын тариалалтын өмнө тариаланчдын зөвлөгөөн болж байна4 сар 10. 17:19Тариаланчдад өгөх дэмжлэг үргэлжилнэ4 сар 10. 9:4230 гэр бүлийн нэг нь Гацууртын Л.Чинбат гэв4 сар 5. 17:15Манай орны нутаг дэвсгэрийн 80-90 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлалтай3 сар 25. 16:43“Хөгжлийн төлөөх түншлэл” сэдэвт Үндэсний хоршоологчдын VI чуулган боллоо3 сар 25. 16:42ЖДҮХС-ийн зээл олгох журмын төслийн хэлэлцүүлэг боллоо3 сар 25. 16:41“Хөнгөн аж үйлдвэр: Хүний нөөц – Тогтвортой хөгжил” бага хурал болов3 сар 25. 16:40Цасан шуурга шуурч, хүйтэрнэ3 сар 25. 16:39“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 21. 16:32ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-ын Аж, үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов нар уулзав3 сар 20. 16:33ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хэлэлцээ хийлээ3 сар 20. 16:33“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн журмын хэлэлцүүлэг болно3 сар 20. 16:32


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.