2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Тариаланчдад өгөх дэмжлэг үргэлжилнэ

4-р сарын 10 - 9 цаг 42 минут

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад үзүүлэх дэмжлэг үргэлжилж байна. Тодруулбал Хаврын тариалалтад зориулан тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд  35.6 мянган тонн, ТЭДС болон Улсын нөөцийн салбарт 11.4 мянган тонн, нийтдээ 47.0 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдэж,  дутагдах 10.0 мянган тонн үрийг  импортоор нийлүүлэхээр хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд  квот олгох ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн энэ хаврын тариалалтад зориулан дотоодын эх үүсвэрээс нөөц бүрдүүлсэн 11.4 мянган тонн үрийн буудайг зөвхөн ТЭДС-гаар дамжуулан 30 хувийн урьдчилгаатайгаар худалдан борлуулж, намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр ОБЕГ-ын Улсын нөөцийн салбартай тохиролцож, хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тариалангийн салбарын технологийн ажилбаруудыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд зориулан 11.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 4.8 сая литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгохоор шийдвэрлэж, хэрэгцээт нийт шатахууны 30 орчим хувь болж байна.

Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэгжийн ургацыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд  нийтдээ  5.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 468.1 тонн ургамал хамгааллын бодис, 3.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 1518 тонн нийлмэл бордоо, 257 тонн гумины бордоог тус тус 30 хувийн урьдчилгаатай олгож дэмжлэг үзүүлэх болно.   

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн дэд сайд Ж. Сауле Ургамал газар2 цаг 23 минутын өмнөУИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ХХААХҮ яаманд ажиллав2 цаг 25 минутын өмнөХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үүрэг чиглэл өглөө4 сар 22. 11:08ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан Төв аймагт ажиллав4 сар 22. 11:07Д.Ёндонжамц: Улаан буудайн соёолж хүн, малын эрүүл мэндэд нэн тустай4 сар 20. 11:49ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Мал эмнэлгийн салбарт ажилладаг боловсон хүчний цалин, нийгмийн асуудлыг түлхүү анхаарна4 сар 19. 10:42Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна4 сар 17. 9:17ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Тариаланч, малчид, ногоочдын орлогыг тогтвортой байлгахад анхаарна4 сар 10. 17:20Хаврын тариалалтын өмнө тариаланчдын зөвлөгөөн болж байна4 сар 10. 17:19Тариаланчдад өгөх дэмжлэг үргэлжилнэ4 сар 10. 9:4230 гэр бүлийн нэг нь Гацууртын Л.Чинбат гэв4 сар 5. 17:15Манай орны нутаг дэвсгэрийн 80-90 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлалтай3 сар 25. 16:43“Хөгжлийн төлөөх түншлэл” сэдэвт Үндэсний хоршоологчдын VI чуулган боллоо3 сар 25. 16:42ЖДҮХС-ийн зээл олгох журмын төслийн хэлэлцүүлэг боллоо3 сар 25. 16:41“Хөнгөн аж үйлдвэр: Хүний нөөц – Тогтвортой хөгжил” бага хурал болов3 сар 25. 16:40Цасан шуурга шуурч, хүйтэрнэ3 сар 25. 16:39“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 21. 16:32ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-ын Аж, үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов нар уулзав3 сар 20. 16:33ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хэлэлцээ хийлээ3 сар 20. 16:33“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн журмын хэлэлцүүлэг болно3 сар 20. 16:32


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.