2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


“Хөгжлийн төлөөх түншлэл” сэдэвт Үндэсний хоршоологчдын VI чуулган боллоо

3-р сарын 25 - 16 цаг 42 минут

Монголын үндэсний хоршоологчдын VI чуулган боллоо. Монгол Улсад бүртгэлтэй 4377 хоршоо, 150 орчим мянган гишүүдтэй гэх статистик мэдээ байна. 2007 оноос хойш хоршооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хоршооллын салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг гаргах, төр, хоршооллын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх сэдвүүдийн хүрээнд ХХААХҮЯ, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо өөрийн гишүүн салбарын холбоодтой хамтран нийт 5 удаагийн чуулганыг зохион байгуулсан байна.

Энэ удаагийн чуулганыг Монголын хоршоодын холбоод болон Канад улсын “Инвест ко-оп Монгол”, АНУ-ын “Мэрси Кор Монгол”, “Глобал коммунитис” Олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Монгол Улс 1921 онд Сангийн яамны дэргэд хоршоо наймааны хэлтсийг бий болгож, “Хоршооны дүрэм”-ийг боловсруулан баталж, “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэй 116 гишүүнтэй хоршоог байгуулж 1940 он гэхэд бүх аймаг, сумдад эд хэрэглэгчдийн хоршооны зарчмаар ажилладаг хоршоод бий болж өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1958 оноос хоршоодын өмчийг улсын болгон нийгэмчилж, коммун хэлбэрийн төрийн оролцоотой аж ахуйн хэлбэрээр хөгжиж ирсэн.

 1990-ээд оноос хоршоод зах зээлийн чиг баримжаатай хөгжиж өнөөдөр улсын хэмжээнд 4377 хоршоод, 149000 гаруй гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хоршоо нь ард иргэдийг баялаг бүтээхэд оролцох тэгш боломжийг бүрдүүлдэг, шинэ ажлын байрыг бий болгодог, гишүүдийнхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг, асуудлыг шийдвэрлэхийн тулд олонхоороо шийдвэр гаргах бололцоог хангадаг, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг даван туулах, улмаар цаг уурын өөрчлөлтийг сааруулах, хоол хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хоршоолол нь хамгийн сонгодог хэлбэр юм.

Манай орны нөхцөлд малчдын бэлтгэж буй түүхий эдийг эцсийн хэрэглэгчид хүргэх, тэдний орлогыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдийн хэрэгцээг стандартын дагуу бэлтгэж, тогтмол, найдвартай хангах боломжийг нэмэгдүүлэхийн тулд сумын түвшинд үйл ажиллагаа явуулж буй малчдын байгуулсан анхан шатны хоршоодын сүлжээг ашиглан эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлж, мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүхий эдийг бэлтгэх, хоршоодын дундын бүтцийг бий болгох замаар Үндэсний түвшинд “Загвар хоршоо”-г хөгжүүлэх боломжтой юм. Иймд хоршоологчдын дунд хэлэлцүүлэг хийж тэдний санаа бодлыг сонсох, хамтын шийдэлд хүрэхийн тулд чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Монголын үндэсний хоршоологчдын VI чуулганы үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, МҮХНХолбооны тэргүүн Н.Энхболд:  “Дэлхийн 7 хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар хоршоотой холбогдож, ажил амьдралаа залгуулж байдаг гэх судалгааг НҮБ-аас гаргасан байдаг. Хоршоо гэдэг хөдөлгөөн манайх шиг эдийн засгийн өрөөсгөл бүтэцтэй, ажлын байрыг олноор бий болгох боломж харьцангуй бага нөхцөлд хоршоог бий болгох нь асар их ач холбогдолтой.

Ямар нэгэн байдлаар хоршоонд нэгдэж байгаа хүмүүсийн ашиг сонирхолтой нийцүүлж хуулийг нь тусгайлан боловсруулах үүднээс Хоршооны тухай хуулийг шинэчлэн батлахаар ажлын хэсэг ажиллаж байна. Хоршоо гэж ямар статустай байгууллага юм. Татварын хувьд бусдаас ямар давуу эрх эдэлж байх ёстой. Түүнийг нь бусад бизнесийн байгууллагууд ашиглаад хавтгайруулах хэмжээнд очихгүй байхаар зохицуулахад хуульд ямар өөрчлөлт оруулах вэ гэх зохицуулалтыг хуулинд тусгах юм. Энэхүү чуулган нь бидний сүүлийн 10 жилд зохиогдож байгаа 6 дахь удаагийн чуулган. Чуулганаар ярьдаг гол асуудал нь хоршоо  гэж юу байдаг талаар ярьж байна. Одоо хүмүүсийн сэтгэлгээ ойлголт цэгцэрч байна. Төрөөс тууштай бодлого явуулах хэрэгтэй юм байна. Эрх зүйн орчныг бий болгох юм бол цаашдаа хоршоо өөрөө биеэ даагаад хөгжих боломж би болох юм гэдгийг дэлхийд хоршооллын хөдөлгөөнөөрөө улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа Канад улстай хамтран сүүлийн хоёр жилд төсөл боловсруулж стратегийн бодлого чиглэлээ тодорхойлсон. Хоршоологчид өөрсдийн зүгээс нэгдсэн дуу хоолойгоор хүчээ нэгтгэвэл хүчин чадалтай байгууллага бий болох боломжыг шийдээд эхэлж байна. УИХ-аас хуулийг нь батлаад дэмжээд өгвөл хоршоо нь нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй хөдөлгөөн юм” гэв.

.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын “Олон ширээ” малчдын хоршооны дарга Л.Ишдорж: “МУ-ын төр засаг хоршооны тухай бодлогоо тодорхой болгох хэрэгтэй. Энэ бол хоршоо удирдаж байгаа хүмүүсийн хувьд ч, хоршооны гишүүдийн хувьд эргэлзээ, тээнэгэлзээ төрүүлж байна. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, хоршоо хөгжүүлэх нийгмийн хөтөлбөрийг эрчимжүүлж, нийгэмд Монголын төр засаг ямар бодлого барьж яаж ажиллаж байгаагаа харуулах хэрэгтэй. Энэ дутагдаад байна шүү дээ.

Малчидтай уулзаад хоршооны мөн чанарын талаар ярихаар “Таны хэлж байгаа зөв юм шиг байна аа. Гэхдээ таны ярьж байгааг төр засгаас хэрэхэн анхаарч байна вэ” гэсэн нүд өөдөөс хардаг. Хоршоо ач холбогдолтой би бусад салбарын хоршоодыг үгүйсгээгүй. Гэхдээ Монголд ХАА-н хоршоод дундаас ХАА-н үйлдвэрлэл эрхчлэгчдийн хоршоо онцгой чухал юм. Үүнд чухал ач холбогддол өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл бэлчээрийн мал аж ахуй, байгалийн үзэгдлийг харсан малчид хамтарч хоршоо байгуулан мал мах, сүүн бүтээгдэхүүнээрээ зах зээлд өрсөлдөж оролцогч нь байх хэрэгтэй байна.

Байнга малаа дагаж явдаг малчдад дэм тус хэрэгтэй байна. Малчдад хамгийн ойр дэм тус болдог байгуулалага нь хоршоо юм. Тиймээс Хоршооны хуулинд хөдөө аж ахуйн хоршоо гэсэн нэг бүлэг хийгээд хөдөө аж ахуйн хоршоонд анхаарах хэрэгтэй. Гэхдээ би энэ хоршоо л чухал бусад нь чухал биш гэж хэлэх гэж байгаа юм биш. Монголыг өнөө хүртэл тээж явж байгаа мал, аж ахуй бол чухал шүү гэдгийг хэлье” гэлээ.

 А.Гэрэлзаяа: Хоршооны тухай хууль хэт ерөнхий учир шинэчлэн батлах шаардлагатай

Мөн чуулганы үеэр "Жижиг, дунд үйлдвэр, хоршооны талаар төрөөс баримтлах бодлого"сэдэвт илтгэл тавьсан Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогыг боловсруулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяагаас хоршоологчдыг хөгжүүлэх ямар бодлого баримталж байгаа талаар тодрууллаа.

 -Яамны зүгээс хоршоологчдыг дэмжих ямар бодлого явуулж байна вэ?

-Хоршоологчдыг дэмжих бодлогын маш олон бичиг баримт гарсан. Зарим нь шинэчлэх шатандаа явж байгаа. Хоршооны тухай хуулийг шинэчлэх ажил хийсэн. Хуулийг өргөн барихад бэлэн болсон. Үүнийг дагалдаад хоршоо хөгжүүлэх хөтөлбөрийг Сангийн яаманд хүргүүлсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хоршоодыг хөгжүүлэх нэлээд олон заалтыг тусгагдсан. Тухайлбал, загвар хоршоодыг байгуулж, хөрөнгө санхүүгээр дэмжих, хоршооны бүтцэд тулгуурлан түүхий эдийн тогтолцоо бий болгох зэрэг заалтыг тусгасан.

-Хоршооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Чухал өөрчлөлтөөс дурдахгүй юу?

-Хууль хэт ерөнхий байгаа. Хоршоо гэж юу вэ гэдэг талаас нь л харсан байгаа болохоос хоршоог дэмжих байгууллага гэж ямар байгууллагыг хэлэх, ямар оролцоотой байх зэрэг нь тусгагдаагүй байсныг тусгаж байна. Мөн хоршооны үйл ажиллагааг хумьсан байсан тул үйл ажиллагааг нь өргөжүүлэх байдлаар өөрчлөлт оруулж байгаа. Тухайлбал, холбоодод хоршоо гишүүнчлэлтэй байна, хоршоод нь холбооддоо аудит хийнэ, даатгалын үйлчилгээ явуулна. Мөн хувьцаа гаргах. Хоршооны даргаар санхүү, эдийн засгийн боловсролтой гаднын хүнээр томилж болохоор хуульд тусгаж байгаа.

 -Хоршоо зээл авахыг хүсдэг ч бүтдэггүй гэж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Хоршоо нь олон гишүүнтэй. Зээл авахаар болбол зээл авахыг зөвшөөрсөн бүх гишүүдийн гарын үсэг шаардлагатай болдог. Тухайлбал, 1000 гишүүнтэй бол бүх гишүүдийн гарын үсэг хэрэгтэй гэсэн үг. Тиймээс бид энэ хуульд өөрчлөлт оруулж байгаа. Бас хоршоо нь өөрийн хөрөнгөгүй байдаг болохоор зээл авах гэхээр барьцаа хөрөнгөгүй болчхоод байдаг. Ингээд нэг гишүүнийхээ хөрөнгийг барьцаанд тавьдаг. Үүнийг өөрчлөхөөр хуульд тусгасан байгаа.

-Хоршоочид жижиг үйлдвэрлэгч мөн хэрнээ ЖДҮХС-гаас зээл авах боломж ч байдаггүй гэж байна. Яагаад энэ боломж ч хумигдмал байна вэ?

 -Жижиг дунд үйлдвэр эрхлэгч гэж жилд 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч байна, 200 хүртэлх ажилтантай, хоршоо, нөхөрлөл, компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг. Энэ томьёоны дагуу хоршоо нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах боломж нээлттэй. Сангаас зээл авсан хоршоо ч бий.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Гацуурт” компани хүнсний ногооны салбарыг орхиж буйгаа мэдэгдлээ12 сар 10. 11:01Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна12 сар 10. 10:31УЛААНБААТАР ГУРИЛ ХХК ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ12 сар 9. 12:17"УЛААНБААТАР ГУРИЛ" ХХК АЛТАН НАМАР 201912 сар 9. 12:15Гурилаа импортлох уу, улаан буудайгаа гаднаас авах уу12 сар 9. 10:51Архангай аймаг 20.0 мянга орчим тонн ургац хураан авч Атрын 60 жилийн ойгоо угтлаа11 сар 29. 10:53Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Алтан гадас одонгоор шагнав11 сар 22. 12:57Тариалан эрхлэгчдийг дэмжих сан гээчийн сайнаасаа саар нь давамгайлах болжээ11 сар 21. 11:11Улсын хэмжээнд 189 мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо хураажээ11 сар 19. 11:01Хэнтийчүүд атрын 60 жилийн ойгоо энэ сард тэмдэглэнэ11 сар 7. 17:02Ц.Болорчулуун: 400 мянга орчим тонн улаан буудай хураасан11 сар 7. 10:29Энэ онд улаан буудайн тариалалт 14.0 хувиар өсчээ11 сар 1. 17:34Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын мэдээ10 сар 28. 14:04Урьдчилсан байдлаар Монгол улс хэрэгцээгээ бүрэн хангах буудай хураан авна10 сар 28. 10:38Үр тарианы хураалт 83.5 хувь байна10 сар 28. 10:37ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа10 сар 9. 17:32Заамар сум 576 тн ургац хураан авчээ10 сар 9. 17:31“ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН” боллоо6 сар 25. 16:57ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ6 сар 7. 12:37ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя5 сар 29. 9:39


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.