2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


“Хөнгөн аж үйлдвэр: Хүний нөөц – Тогтвортой хөгжил” бага хурал болов

3-р сарын 25 - 16 цаг 40 минут

Засгийн газын 2016 оны 212-р тогтоолоор баталсан Монгол улсын  Засгийн газрын 2016-2020 оны   хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.53. заалтын дагуу хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбарын боловсон хүчний бэлтгэл, сургалт, давтан сургах тогтолцоог хөгжүүлж,  “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулах чиг үүргийн хүрээнд Хөнгөн аж үйлдвэр: хүний нөөц – тогтвортой хөгжил онол, практикийн бага хурлыг ХХААХҮЯам, ШУТИС-ын  Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль,Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран зохион байгуулж байна. Энэхүү бага хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны  Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  Б.Батхүү, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг  болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын эрдэмтэд, судлаачид, үйлдвэрлэгчид оролцлоо.

Уг бага хурлын үеэр хөнгөн үйлдвэрийн салбарт хүний нөөцийн өнөөгийн байдал, тулгамдаад буй асуудал, мэргэжилтэй боловсон хүчин хэрхэн бэлтгэх, сургах, давтан сургах, мэргэшүүлэх тогтолцоо болон сургалтын байгууллага, үйлдвэр эрхлэгчдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо, олон улсын сургалтын байгууллагын арга зүй, хүний нөөцийн судалгааг цахим хэлбэрээр гаргах, зарим үйлдвэрийн хүний нөөц  төлөвлөлтийн туршлага зэрэг 6-7 асуудлыг хэлэлцсэн юм. Эдгээр асуудлыг үйлдвэрлэгчид төрийн болон ТББ, сургалтын байгууллагуудаар хэлэлцүүлснээр Мэргэжилтэй ажилтан хөтөлбөр боловсруулахад  суурь судалгаа, нөхцөл байдлыг тогтоох, олон нийтийн оролцоог хангах зорилгоор хийж байна. Тус бага хурал нь Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн арга хэмжээний хүрээнд болж буйгаараа онцлог юм.

Энэхүү онол практикийн бага хурлыг угтан  ШУТИС-ын  Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль,Үйлдвэрлэлийн технологийн сургуулиуд оюутны дунд хөнгөн үйлдвэрийн хүний нөөцийн хөгжил, стратеги, цаашдын хөгжлийн талаар эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлийн  уралдаан зарлан дүгнэж, хэвлүүлэн нийтийн хүртээл болгох юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн дэд сайд Ж. Сауле Ургамал газар2 цаг 54 минутын өмнөУИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ХХААХҮ яаманд ажиллав2 цаг 56 минутын өмнөХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үүрэг чиглэл өглөө4 сар 22. 11:08ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан Төв аймагт ажиллав4 сар 22. 11:07Д.Ёндонжамц: Улаан буудайн соёолж хүн, малын эрүүл мэндэд нэн тустай4 сар 20. 11:49ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Мал эмнэлгийн салбарт ажилладаг боловсон хүчний цалин, нийгмийн асуудлыг түлхүү анхаарна4 сар 19. 10:42Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна4 сар 17. 9:17ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Тариаланч, малчид, ногоочдын орлогыг тогтвортой байлгахад анхаарна4 сар 10. 17:20Хаврын тариалалтын өмнө тариаланчдын зөвлөгөөн болж байна4 сар 10. 17:19Тариаланчдад өгөх дэмжлэг үргэлжилнэ4 сар 10. 9:4230 гэр бүлийн нэг нь Гацууртын Л.Чинбат гэв4 сар 5. 17:15Манай орны нутаг дэвсгэрийн 80-90 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлалтай3 сар 25. 16:43“Хөгжлийн төлөөх түншлэл” сэдэвт Үндэсний хоршоологчдын VI чуулган боллоо3 сар 25. 16:42ЖДҮХС-ийн зээл олгох журмын төслийн хэлэлцүүлэг боллоо3 сар 25. 16:41“Хөнгөн аж үйлдвэр: Хүний нөөц – Тогтвортой хөгжил” бага хурал болов3 сар 25. 16:40Цасан шуурга шуурч, хүйтэрнэ3 сар 25. 16:39“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 21. 16:32ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-ын Аж, үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов нар уулзав3 сар 20. 16:33ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хэлэлцээ хийлээ3 сар 20. 16:33“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн журмын хэлэлцүүлэг болно3 сар 20. 16:32


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.