2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-ын Аж, үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов нар уулзав

3-р сарын 20 - 16 цаг 33 минут

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 оны 3 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Москва хотноо ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтуховтай 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын Аж үйлдвэрийн яаманд хоёр талын уулзалт хийв.

Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариалангийн салбар хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд манай хөдөө, аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд оросын мэргэжилтнүүд, техник, тоног төхөөрөмж чухал хувь нэмэр оруулсныг онцлов. Хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэртэй бус байдлыг арилгахад хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, түүний дотор малын гаралтай түүхий эд тухайлбал, ноос, ноолуур, үхрийн шир зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх замаар Монгол Улсаас ОХУ-д нийлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой болохыг талууд тэмдэглэв.

Хоёр улсын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2017 он болон 2018 онд “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагад суурилан төслийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхолтой буйгаа талууд тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улс Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдааг ирэх намар зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ6 сар 7. 12:37ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя5 сар 29. 9:39Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүг боловсруулах нь чухал байна5 сар 29. 9:38Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна5 сар 29. 9:37Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна5 сар 22. 12:31‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 сар 10. 10:12Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ5 сар 10. 10:11“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 сар 9. 16:51Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно5 сар 8. 17:15Архангайд хаврын тариалалт эхэллээ5 сар 8. 16:15“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ5 сар 8. 15:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина5 сар 8. 15:51Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ5 сар 8. 15:50ХХААХҮ-н сайд Ч.Улаан Бүгд Найрамдах Кубын Элчин сайдтай санал солилцов5 сар 3. 14:08


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.