2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хэлэлцээ хийлээ

3-р сарын 20 - 16 цаг 33 минут

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 оны 3 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Москва хотноо ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ОХУ-ын Хөдөө аж ахуйн яаманд хэлэлцээ хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, оросын талаас Хөдөө аж ахуйн орлогч сайд С.Л.Левин, орлогч сайд М.И.Увайдов, Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын холбооны албаны орлогч дарга К.А.Савенко болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаар товч мэдээлэл өгөв. Түүнчлэн 2009 оны “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай Тунхаглал”-ын үзэл санааны дагуу хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг тэмдэглэв.

Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн нэгдүгээр болон хоёрдугаар үе шатыг амжилттай хэрэгжүүлж дууссан болохыг тэмдэглэж хөтөлбөрийн гуравдугаар шатыг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой буйгаа талууд илэрхийлэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсаас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний нийлүүлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ Монгол, Оросын хил орчим хамтарсан махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгуулах саналыг дэвшүүлэв. Хоёр талын нийт бараа эргэлтэд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж байгааг ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушев онцлов. Уулзалтаар Монгол малын чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-аас цэвэр үүлдрийн мал нийлүүлэх, малын удмын санг хамгаалах зорилгоор ОХУ-ын судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар талууд тохиров.

2019 онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариалангийн салбар хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд манай хөдөө, аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд оросын мэргэжилтнүүд чухал хувь нэмэр оруулсныг онцлов.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн дэд сайд Ж. Сауле Ургамал газар2 цаг 54 минутын өмнөУИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ХХААХҮ яаманд ажиллав2 цаг 55 минутын өмнөХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үүрэг чиглэл өглөө4 сар 22. 11:08ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан Төв аймагт ажиллав4 сар 22. 11:07Д.Ёндонжамц: Улаан буудайн соёолж хүн, малын эрүүл мэндэд нэн тустай4 сар 20. 11:49ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Мал эмнэлгийн салбарт ажилладаг боловсон хүчний цалин, нийгмийн асуудлыг түлхүү анхаарна4 сар 19. 10:42Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна4 сар 17. 9:17ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Тариаланч, малчид, ногоочдын орлогыг тогтвортой байлгахад анхаарна4 сар 10. 17:20Хаврын тариалалтын өмнө тариаланчдын зөвлөгөөн болж байна4 сар 10. 17:19Тариаланчдад өгөх дэмжлэг үргэлжилнэ4 сар 10. 9:4230 гэр бүлийн нэг нь Гацууртын Л.Чинбат гэв4 сар 5. 17:15Манай орны нутаг дэвсгэрийн 80-90 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлалтай3 сар 25. 16:43“Хөгжлийн төлөөх түншлэл” сэдэвт Үндэсний хоршоологчдын VI чуулган боллоо3 сар 25. 16:42ЖДҮХС-ийн зээл олгох журмын төслийн хэлэлцүүлэг боллоо3 сар 25. 16:41“Хөнгөн аж үйлдвэр: Хүний нөөц – Тогтвортой хөгжил” бага хурал болов3 сар 25. 16:40Цасан шуурга шуурч, хүйтэрнэ3 сар 25. 16:39“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 21. 16:32ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-ын Аж, үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов нар уулзав3 сар 20. 16:33ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хэлэлцээ хийлээ3 сар 20. 16:33“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн журмын хэлэлцүүлэг болно3 сар 20. 16:32


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.