2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Оросын зарим аж ахуйн нэгжээр зочлов

3-р сарын 19 - 15 цаг 25 минут

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ОХУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Москва мужийн “Московский конный завод №1” адуу үржүүлгийн аж ахуй, “Наро-Осановский” сүүний аж ахуйд тус тус зочиллоо.

“Московский конный завод” үржүүлгийн газрын ерөнхий захирал Ю.Б.Прохоров Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг үржүүлгийн газрын үйл ажиллагаа, барилга байгууламжтай дэлгэрэнгүй танилцуулж, өөрсдийн үржүүлж буй зарим цэвэр цусны адууг үзүүлж сонирхуулав.    

 “Московский конный завод №1” адуу үржүүлгийн газар анх 1924 онд байгуулагдсан бөгөөд Москва мужийн хамгийн том, цэвэр үүлдрийн адуу үржүүлгийн газар юм. Тус үржүүлгийн газарт Орлов, Орос болон Тракенен үүлдрийн адууг  үржүүлэхээс гадна жилийн дөрвөн улиралд морь сонирхогчдын морьдыг  зүчээний болон тордох үйлчилгээ үзүүлдэг байна. Түүнээс гадна хүүхэд багачуудыг багаас нь адуунд элэгтэй, морь унах, асрах ур чадвар  эзэмшүүлэх зорилгоор төлбөргүй дугуйлан хичээллүүлдэг байна. Өнөөдрийн байдлаар дугуйланд 60 хүүхэд суралцаж байгаагийн 55 нь эмэгтэй хэмээн үржүүлгийн газрын ерөнхий захирал Ю.Б.Прохоров сонирхуулав.

“Московский конный завод №1” аж ахуйтай танилцсаны дараа “Наро-Осановский” сүүний аж ахуйд зочлов. Тус сүүний аж ахуй нь өөрийн эзэмшлийн 4000 га газарт үнээний ферм, сүү, сүүн бүтээгдэхүүний цех, хүнсний ногоо болон малын тэжээл тарих зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байна. Үнээний ферм нь өдөрт 60 тонн сүү гаргаж авах хүчин чадалтай аж. Түүнээс гадна сүүнийхээ тодорхой хэсгийг боловсруулан өдөрт 10 тонн тараг, цөцгий, зөөхий, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Москва мужийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлдэг байна.   

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хийсэн уулзалтаар Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн гуравдугаар шатыг хэрэгжүүлэх, ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Монгол малын чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-аас цэвэр үүлдрийн мал нийлүүлэх, малын удмын санг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, Аж үйлдвэр худалдааны орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтуховтой хийсэн уулзалтаар манай улсын “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг үргэлжлүүлэх, ОХУ руу хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн чухал айлчлал боллоо.

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааны ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр Мал, эмнэлгийн Ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл “ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төв”-өөс мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг худалдан авах гэрээ байгуулав.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн дэд сайд Ж. Сауле Ургамал газар2 цаг 35 минутын өмнөУИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ХХААХҮ яаманд ажиллав2 цаг 37 минутын өмнөХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үүрэг чиглэл өглөө4 сар 22. 11:08ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан Төв аймагт ажиллав4 сар 22. 11:07Д.Ёндонжамц: Улаан буудайн соёолж хүн, малын эрүүл мэндэд нэн тустай4 сар 20. 11:49ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Мал эмнэлгийн салбарт ажилладаг боловсон хүчний цалин, нийгмийн асуудлыг түлхүү анхаарна4 сар 19. 10:42Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна4 сар 17. 9:17ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Тариаланч, малчид, ногоочдын орлогыг тогтвортой байлгахад анхаарна4 сар 10. 17:20Хаврын тариалалтын өмнө тариаланчдын зөвлөгөөн болж байна4 сар 10. 17:19Тариаланчдад өгөх дэмжлэг үргэлжилнэ4 сар 10. 9:4230 гэр бүлийн нэг нь Гацууртын Л.Чинбат гэв4 сар 5. 17:15Манай орны нутаг дэвсгэрийн 80-90 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлалтай3 сар 25. 16:43“Хөгжлийн төлөөх түншлэл” сэдэвт Үндэсний хоршоологчдын VI чуулган боллоо3 сар 25. 16:42ЖДҮХС-ийн зээл олгох журмын төслийн хэлэлцүүлэг боллоо3 сар 25. 16:41“Хөнгөн аж үйлдвэр: Хүний нөөц – Тогтвортой хөгжил” бага хурал болов3 сар 25. 16:40Цасан шуурга шуурч, хүйтэрнэ3 сар 25. 16:39“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 21. 16:32ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-ын Аж, үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов нар уулзав3 сар 20. 16:33ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хэлэлцээ хийлээ3 сар 20. 16:33“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн журмын хэлэлцүүлэг болно3 сар 20. 16:32


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.