2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


“Гацуурт” ХХК улсад 6.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

3-р сарын 4 - 11 цаг 00 минут

Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаанаар “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”, “Эрсдэлийн сан”, “Засгийн газрын өрийн баталгааны сан”, “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”, “Олон улсын хамтын ажиллагааны сан”, “Монгол судлалыг дэмжих сан”, “Агаарын бохирдлын эсрэг сан”-г татан буулгахаар болсноо мэдэгдсэн.

Мөн “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан”, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-г нэгтгэхээр шийдвэрлэсэн.

Түүнчлэн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Ингэхдээ дээрх гурван санд хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх, ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр холбогдох хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, ирэх сарын 1-ний дотор танилцуулахыг салбарын сайд Ч.Улаанд даалгасан юм.

Эдгээр гурван сангаас “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д нийт 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүний 47 тэрбум нь тендертэй холбоотой аж. Тухайлбал, улаанбуудай хадгалах зориулалт бүхий элеватор худалдаж авах тендерт 5.2 тэрбум төгрөгийн өртэй “Дарханы гурил, тэжээл” компанийг шалгаруулснаас найман тэрбум төгрөгөөр худалдаж авсан элеватор нь чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй байсан. Үүнээс гадна улаанбуудайн урамшуулал олгох журмыг 2012 онд хүчингүй болгосон ч олгосоор ирсэн бөгөөд тендерт ихэвчлэн төрд өртэй аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсан байна. Харин “Мал хамгаалах сан”-гаас олгосон зээлийн эргэн төлөлт 50 хувьтай байгаа аж. Тэгвэл “Боловсролын зээлийн сан”-д маш олон диплом барьцаа маягаар байгаа аж. 1997 оноос хойш гадаадад сурсан нийт 1893 оюутанд 52.3 сая ам.доллар зарцуулж, тэтгэлэг олгосон бөгөөд үүний улсаас төлсөн нь 37.7 сая ам.доллар байна.

Харин “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас шууд зээл олгож байгаа одоогийн дүрэм, журмыг нь эргэж харах гэнэ. Мөн тус сангийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр Сангийн яаманд ажиллаж байсан Б.Батцэцэгийг томилоод буй. Тэрбээр Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг ахлан ажиллаж байжээ. ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнууд зээлээ төлсөн үү гэсэн сэтгүүлчдийн асуултад сайд Ч.Улаан хариулахдаа “Зарим мэдээллийг би шууд зарлах боломжгүй. Ер нь эргэн төлж байгаа” гэсэн юм. Тэгвэл Засгийн газраас “Тариалан эрхлэлтийг дэмжих” болон “Мал хамгаалах сан”-д хийсэн шалгалтаар илэрсэн томоохон зөрчлүүдийг дэлгэж байна.

“Гацуурт” ХХК ТЭДС-гийн улаанбуудайг дур мэдэн хувийн компанид зарж, таван тэрбум төгрөгийн ашиг олжээ

“Гацуурт” ХХК нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр авсан зээлээ төлөхгүй, хугацаа хоцроож, гэрээний үүргээ зөрчиж, улсад хохирол учруулжээ. Тодруулбал, нийт хоёр тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэх нөхцөлтэйгээр “Мал хамгаалах сан”-гаас зээл авсан ч 2017, 2018 онд малаар эргүүлэн төлөх гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй гэнэ. Мөн 2011 оны намрын ургацаас “Гацуурт” ХХК-ийн нийт 16 аж ахуйн нэгжээс 45,407 тонн буудай хүлээж авсан бөгөөд мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд дээрх аж ахуйн нэгжийн агуулахад нийлүүлсэн 48,300 тонн буудайнаас цэвэрлэх шаардлагатай 7200 тонныг хасаж, 41,100 тонныг хүлээж авснаар тооцсон байна. Гэтэл Сэлэнгэ салбарын 2011 оны санхүүгийн тайланд 16 аж ахуйн нэгжээс 45,407 тонн буудай хүлээж авснаар тусгасан нь орлого болгосон будааны нийт хэмжээнээс 4307 тонноор зөрүүтэй гарчээ.

Бас нэг ноцтой зөрчил нь “Гацуурт” ХХК “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн зөвшөөрөлгүйгээр “Хангай миллс” ХХК-д 17.9 мянган тонн буудайг тонн тутмыг нь 280 мянган төгрөгөөр тооцож, таван тэрбум төгрөгөөр зарсан байна. Тухайн үеийн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ТНБД Х.Золжаргалын баталсан 2012 оны арванхоёрдугаар сарын 11-ний 12/36 тоот гэрээний дагуу “Гацуурт” ХХК-ийн агуулахад хадгалж байсан “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн өмчлөлийн 39,040 тонн буудайнаас “Хангай миллс” ХХК-д дур мэдэн 17,970 тонныг дур мэдэн борлуусан нь энэ аж. “Гацуурт” ХХК сангийн өмчлөлийн буудайг дур мэдэн зарсан тул 17,970 тонн буудайн (тонн нь 70 мянган төгрөгийн үнэтэй) үнийн зөрүү 1.3 тэрбум төгрөгийг сангаас олгох боломжгүй болсон бөгөөд сангийн балансаас 17,970 тонн буудайг хасаж, “Гацуурт” ХХК-ийн нэр дээр 2013 онд 4.2 тэрбум төгрөгийн авлага үүсгэсэн байна. Мөн тус компанийн агуулахад хадгалж байсан 17,970 тонн буудайг сангийн орлогоос хасаж тооцохоор болсон ч эцэслэн шийдвэрлэгээгүй байгаа аж. Мөн “Гацуурт” ХХК нь сангийн өмчлөлийн буудайнаас зарсан гэх 17,970 тонн буудай нь 2011 оны ургацаас 350 мянган төгрөгөөр худалдаж авсан буудай юм. Дээрх буудайны үнийг худалдаж авсан үнээр тооцож 6.2 тэрбум төгрөгөөр тухайн компанийн нэр дээр авлага үүсгэж тооцохоор байхад сангийн тайланд 4.4 тэрбум төгрөгийн авлагатай байгаагаар хасалт хийж тооцсоноос 1.8 тэрбум төгрөгийн зөрүү үүсээд байгаа гэнэ. Үүний 1.2 тэрбум төгрөг нь буудайны үнийн зөрүүгийн алдагдал байгаа ч “Гацуурт” ХХК-иар төлүүлээгүй аж.

“Биохэлф Монголиа”, “Туртелком”, “Галин интернейшнль” компани авсан зээлээ огт төлөөгүй

ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнгийн 2017 оны А/149, А/161 тоот тушаалаар малын тэжээл дотооддоо үйлдвэрлэх болон ОХУ-аас импортоор оруулж, борлуулах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, улсын төсвөөс хүүгүй зээл олгож, зээлийг эргүүлэн төлөх хугацааг 2018 оны наймдугаар сарын 1-нээр дуусгавар болгохоор заасан. Гэсэн ч ихэнх аж ахуйн нэгж зээлээ төлөөгүй тул алданги тооцон, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нийт 34 аж ахуйн нэгжид 40 тэрбум төгрөгийн зээлийг улсын төсвөөс олгосон ч одоогоор 18.2 тэрбумыг нь 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны байдлаар төлснийг төсөвт төвлөрүүлжээ. Үлдсэн 21.7 тэрбум төгрөгийг 22 компани төлөх ёстой юм байна. Харин “Биохэлф Монголиа” ХХК 900 сая, “Туртелком” ХХК нэг тэрбум, “Галин интернейшнль” ХХК 1.1 тэрбум төгрөгийн зээл авсан ч огт төлөөгүй байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Сэтгүүлч Б.Бямбасүрэн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 21. 16:32ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-ын Аж, үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов нар уулзав3 сар 20. 16:33ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хэлэлцээ хийлээ3 сар 20. 16:33“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн журмын хэлэлцүүлэг болно3 сар 20. 16:3221 аймгийн ХХААГ-ын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа3 сар 19. 15:27Төвийн гурван аймагт цас бага орсон тул худаг завсарлах, шинээр гаргах зардлыг шийдэж өгөхийг хүслээ3 сар 19. 15:27Ялалтад тэмүүлсэн морьд хөшөөнд хүндэтгэл үзүүлэв3 сар 19. 15:25Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Оросын зарим аж ахуйн нэгжээр зочлов3 сар 19. 15:25Манай төлөөлөгчид Вьетнам, Лаос Улсад ажиллаж, тодорхой асуудлаар тохиролцоонд хүрлээ3 сар 12. 11:31Архангай аймагт 300 тонн өвс, 120 тонн тэжээл хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болов3 сар 12. 11:30Увс аймгийн 12 суманд хаваржилт хүндрээд байна3 сар 9. 13:38Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ3 сар 9. 13:37ӨНӨӨДӨР БОЛОН ТАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:3 сар 7. 10:56Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өглөө3 сар 4. 16:36“Гацуурт” ХХК улсад 6.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ3 сар 4. 11:002019 оны 3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв3 сар 4. 10:12Энэ сарын 7-нд “Мах, арьс ширний бэлтгэлийн чанарыг сайжруулах, технологи дамжуулах” сургалт болно3 сар 4. 10:07Говь-Алтай аймгийн зургаан суманд хаваржилт хүнд байна3 сар 4. 9:29Хаваржилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс хямд үнээр өвс, тэжээл олгохоор боллоо3 сар 1. 16:24ALAPALA-ААС УЛААНБААТАР ГУРИЛ ХХК-Д ИРҮҮЛСЭН ЗАХИДАЛ3 сар 1. 15:20


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.