2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Хаваржилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс хямд үнээр өвс, тэжээл олгохоор боллоо

3-р сарын 1 - 16 цаг 24 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2019.02.27) болж, хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувийн хямд үнээр олгохоор шийдвэрлэв.

Мөн түүнчлэн Улсын онцгой комиссын даргын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хаваржилт хүндэрсэн зарим аймагт Шуурхай бүлэг томилон ажиллуулахаар боллоо. Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн ахлагчаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, гишүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле болон ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд багтаж байна.

Шуурхай бүлэг баруун болон төвийн бүсийн 13 аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх, үүссэн цагийн байдалтай холбогдуулан газар дээр нь шийдвэр гаргаж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах юм.

Тэр дундаа отроор хаваржиж буй, алслагдмал газарт байгаа айл өрх, малчидтай уулзан, тэдний аж байдал болон отрын штабын үйл ажиллагаатай танилцан, улсын нөөцийн өвс, тэжээлийг хямдруулан худалдахтай холбогдуулан хяналт шалгалт явуулж, өвс, тэжээл нэн шаардлагатай байгаа сум, баг, малчдад хүргэх талаар удирдамж, чиглэл өгнө.

Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг удирдлагаар хангах, сумдад байгуулж буй мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газар, сайдын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих зэрэг цаг үеийн олон шуурхай ажил хийж гүйцэтгэх юм.  

Одоогоор 16 аймагт хаваржилт хэвийн байна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 21. 16:32ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-ын Аж, үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов нар уулзав3 сар 20. 16:33ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хэлэлцээ хийлээ3 сар 20. 16:33“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн журмын хэлэлцүүлэг болно3 сар 20. 16:3221 аймгийн ХХААГ-ын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа3 сар 19. 15:27Төвийн гурван аймагт цас бага орсон тул худаг завсарлах, шинээр гаргах зардлыг шийдэж өгөхийг хүслээ3 сар 19. 15:27Ялалтад тэмүүлсэн морьд хөшөөнд хүндэтгэл үзүүлэв3 сар 19. 15:25Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Оросын зарим аж ахуйн нэгжээр зочлов3 сар 19. 15:25Манай төлөөлөгчид Вьетнам, Лаос Улсад ажиллаж, тодорхой асуудлаар тохиролцоонд хүрлээ3 сар 12. 11:31Архангай аймагт 300 тонн өвс, 120 тонн тэжээл хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болов3 сар 12. 11:30Увс аймгийн 12 суманд хаваржилт хүндрээд байна3 сар 9. 13:38Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ3 сар 9. 13:37ӨНӨӨДӨР БОЛОН ТАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:3 сар 7. 10:56Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өглөө3 сар 4. 16:36“Гацуурт” ХХК улсад 6.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ3 сар 4. 11:002019 оны 3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв3 сар 4. 10:12Энэ сарын 7-нд “Мах, арьс ширний бэлтгэлийн чанарыг сайжруулах, технологи дамжуулах” сургалт болно3 сар 4. 10:07Говь-Алтай аймгийн зургаан суманд хаваржилт хүнд байна3 сар 4. 9:29Хаваржилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс хямд үнээр өвс, тэжээл олгохоор боллоо3 сар 1. 16:24ALAPALA-ААС УЛААНБААТАР ГУРИЛ ХХК-Д ИРҮҮЛСЭН ЗАХИДАЛ3 сар 1. 15:20


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.