2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


ALAPALA-ААС УЛААНБААТАР ГУРИЛ ХХК-Д ИРҮҮЛСЭН ЗАХИДАЛ

3-р сарын 1 - 15 цаг 20 минут

Улаанбаатар Гурил ХХК нь 2012 онд Дархан хотын үйлдвэрийн районд Турк улсын Alapala компанийн тоног төхөөрөмжөөс бүтсэн хоногт 300 тн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай бүрэн автоматажсан, компьютер удирдлагын системтэй, босоо технологитой 5 давхар үйлдвэр байгуулсан билээ.

Тус үйлдвэр нь бусад гурилын үйлдвэрүүдтэй харьцуулахад цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг, эрчим хүчийг 25 хувь бага хэрэглэдэг байгаль орчинд ээлтэй орчин үеийн цогц үйлдвэр ба шинээр ашиглалтад орсноос хойш 12 төрлийн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн ард түмэндээ хүргэсээр байна.

Туркийн Alapala компани нь гурилын тоног төхөөрөмж үйлдвэрлэл чиглэлээрээ дэлхийд тэргүүлэгч бөгөөд Улаанбаатар Гурил ХХК-ийн 2018 оны үйл ажиллагаанд, амжилт бүтээлд баяр хүргэн дараах ил захидлыг илгээсэн байна.

Хүндэт

Ноён Цагаач Баатарсайхан

Хадагтай Дашдаваа Хулан танаа

Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг бүрэн хэмжээнд нь ашигласан явдалд тань халуун баяр хүргэе.

Alapala-ын төхөөрөмжийг бүрэн хүчин чадал болох хоногт 300 тонноор нь ашиглаж 1 жил бүтэн тасралтгүй 350 хоног ажиллуулсан явдал нь бид бүхний хувьд ихээхэн баярлууштай үйл явдал боллоо. Энэ оны эцэст гэхэд тээрэмдэлтийн хэмжээ 100’140 тонн болсон нь гайхалтай үйл явдал болж чадлаа.

Монгол улсын хувьд гурил үйлдвэрлэл явуулахад чанартай буудай хураан авах , түүхий эдийн хангалттай нөөц бүрдүүлэн өндөр чанартай гурил үйлдвэрлэхэд засгийн газрын бодлого, дэмжлэг тааруу мөн цаг агаарын хатуу ширүүн нөхцөл ( өвлийн -35 °C )-д үйл ажиллагаа явуулна гэдэг маш хүндрэлтэйг бид мэднэ. Гэвч ийм хүнд нөхцөл байдалд байгаа боловч 2018 ондоо та бүгд гурил үйлдвэрлэлд рекорд тогтоож чадлаа.

Бид өөрсдийн харилцагчаа дээрх амжилт тогтоосонд гүнээ баярлаж,  та бүхнээр маш их бахархаж байна.

Бидний талархал, хүндэтгэл, баярын мэндчилгээг нийт ажилчин, албан хаагч нартаа дамжуулахыг хүсэж байна.

Бидний зүгээс цаашдын хамтын ажиллагаа болон та бүхний ирээдүйд гаргах энэ мэт амжилт бүрт байнгын талархаж, дэмжиж ажиллах болохоо мэдэгдэхэд мэдэгдэхэд таатай байна.

 

Хүндэтгэсэн

Ismail Alapala

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 21. 16:32ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-ын Аж, үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов нар уулзав3 сар 20. 16:33ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хэлэлцээ хийлээ3 сар 20. 16:33“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн журмын хэлэлцүүлэг болно3 сар 20. 16:3221 аймгийн ХХААГ-ын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа3 сар 19. 15:27Төвийн гурван аймагт цас бага орсон тул худаг завсарлах, шинээр гаргах зардлыг шийдэж өгөхийг хүслээ3 сар 19. 15:27Ялалтад тэмүүлсэн морьд хөшөөнд хүндэтгэл үзүүлэв3 сар 19. 15:25Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Оросын зарим аж ахуйн нэгжээр зочлов3 сар 19. 15:25Манай төлөөлөгчид Вьетнам, Лаос Улсад ажиллаж, тодорхой асуудлаар тохиролцоонд хүрлээ3 сар 12. 11:31Архангай аймагт 300 тонн өвс, 120 тонн тэжээл хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болов3 сар 12. 11:30Увс аймгийн 12 суманд хаваржилт хүндрээд байна3 сар 9. 13:38Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ3 сар 9. 13:37ӨНӨӨДӨР БОЛОН ТАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:3 сар 7. 10:56Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өглөө3 сар 4. 16:36“Гацуурт” ХХК улсад 6.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ3 сар 4. 11:002019 оны 3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв3 сар 4. 10:12Энэ сарын 7-нд “Мах, арьс ширний бэлтгэлийн чанарыг сайжруулах, технологи дамжуулах” сургалт болно3 сар 4. 10:07Говь-Алтай аймгийн зургаан суманд хаваржилт хүнд байна3 сар 4. 9:29Хаваржилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс хямд үнээр өвс, тэжээл олгохоор боллоо3 сар 1. 16:24ALAPALA-ААС УЛААНБААТАР ГУРИЛ ХХК-Д ИРҮҮЛСЭН ЗАХИДАЛ3 сар 1. 15:20


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.