2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Монгол Улс атар газар эзэмшсэний 60 жилийн ойг Оросын Холбооны Улстай хамтран тэмдэглэнэ

2-р сарын 11 - 11 цаг 48 минут

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Викторович Васильевыг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Худалдааны төлөөлөгч уулзалтын эхэнд ОХУ-ын Шадар сайд А.В.Гордеев, Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушев нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсонд нь баяр хүргэснийг Ч.Улаан сайдад уламжлав.   

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Уулзалтаар уг тэмдэглэлт ойг манай хоёр орон хамтран өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх талаар тохиролцлоо.   

Хөдөө аж ахуйн салбарт хоёр улс хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Тухайлбал, сүүлийн хоёр жилд "Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шат", "Газар тариалангийн техникийн шинэчлэл" зэрэг хөтөлбөрийг хамтран үр дүнтэй хэрэгжүүлсэн юм.  

"Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шат"-нд ОХУ-аас 95 сая рублийн өртөг бүхий 4,2 сая тун шүлхийн вакциныг хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлж байв.

Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Внешэконом банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу "Газар тариалангийн техникийн шинэчлэл" төслийн хүрээнд 2017 онд 10 сая ам.доллар, 2018 онд 8.4 сая еврогийн өртөг бүхий техник, тоног төхөөрөмжүүдийг ОХУ-аас авч, тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байсан юм.  

Манай улсад газар тариалангийн салбарыг бие даан хөгжүүлэхэд хойд хөршөөс хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж ирснийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэмдэглээд, дээр дурдсан хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлэх саналтай байгаагаа ОХУ-ын талд илэрхийлэв.

Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев манай хоёр орон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдгийг онцоллоо.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна1 цаг 18 минутын өмнө‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 сар 10. 10:12Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ5 сар 10. 10:11“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 сар 9. 16:51Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно5 сар 8. 17:15Архангайд хаврын тариалалт эхэллээ5 сар 8. 16:15“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ5 сар 8. 15:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина5 сар 8. 15:51Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ5 сар 8. 15:50ХХААХҮ-н сайд Ч.Улаан Бүгд Найрамдах Кубын Элчин сайдтай санал солилцов5 сар 3. 14:08ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллана5 сар 3. 14:08Хаврын тариалалтад зориулж 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудай гаргана5 сар 1. 17:272019 оны 5-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв5 сар 1. 10:37ХХААХҮЯ үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллана5 сар 1. 10:34


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.