2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Баян-Өлгий аймгаас төрөн гарсан улсын аварга малчин, тариаланч, алтан төлийн эздийн шагналыг гардууллаа

1-р сарын 31 - 12 цаг 02 минут

Баян-Өлгий аймгаас 2019 онд улсын хошой аварга малчин 1, улсын аварга малчин 6, улсын аварга тариаланч 2, “Алтан төл”-ийн эзэд 2 тус тус төрөн гарсан юм.

Аваргуудын шагналыг 17 дугаар жарны "Тийн Урвуулагч" хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр УИХ-ын гишүүн Г.Солтан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Гылымхан нар болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумдын удирдлага гардуулан өглөө.

Улсын аваргуудыг танилцуулбал, "Улсын аварга малчин"-аар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нэгдүгээр багийн малчин Хаваны Еркебек, Алтай сумын нэгдүгээр багийн малчин Сураубайгийн Азат, Ногооннуур сумын тавдугаар багийн малчин Медеуханы Дауит, Сагсай сумын Холагаш багийн малчин Шитбайгийн Ертай, Дэлүүн сумын нэгдүгээр багийн малчин Даулетын Ергазы, Цэнгэл сумын зургадугаар багийн малчин Нацагийн Тогтоххүү,  

"Улсын хошой аварга малчин"-аар Баян-Өлгий аймгийн Буянт сумын хоёрдугаар багийн малчин Баянжаргалын Амаржаргал,

“Улсын аварга тариаланч”-аар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн Семейбайн Сейтжан, Баяннуур сумын иргэн Байнорын Салдатбек,  

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төл”-ийн эзнээр Ногооннуур сумын харьяат Мусагийн Хуанган, Алтанцөгц сумын харьяат Пайсалын Шаят нар тус тус шалгарсан юм.

Онцолж хэлэхэд, тус аймгийн Ногооннуур сумаас 32 жилийн дараа "Улсын аварга малчин", анх удаа "Улсын аварга тариаланч" төрөн гарч, "Алтан төлийн эзэн" тодорлоо. 

“Улсын хошой аварга малчин"-аар шагнагдсан Буянт сумын хоёрдугаар багийн малчин Б.Амаржаргал нь мал сүргээ таван төрлөөр нь өсгөж, мал сүргийнхээ чанар, удам угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимээ дээшлүүлж, гурван өрхийг малжуулахад өөрийн хувь нэмрээ оруулан малтай, тогтмол орлоготой болгож 1700 гаруй толгой мал тоолуулан, 42 насандаа энэхүү эрхэм цолыг хүртлээ.

Баян-Өлгий аймгийн Алтай сумын нэгдүгээр багийн малчин Сураубайн Азат "Улсын аварга малчин"-ы шагналаа гардан авлаа.

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Kолагаш багийн малчин Шытбайн Eртай "Улсын аварга малчин"-аар тодорлоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 21. 16:32ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-ын Аж, үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов нар уулзав3 сар 20. 16:33ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хэлэлцээ хийлээ3 сар 20. 16:33“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн журмын хэлэлцүүлэг болно3 сар 20. 16:3221 аймгийн ХХААГ-ын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа3 сар 19. 15:27Төвийн гурван аймагт цас бага орсон тул худаг завсарлах, шинээр гаргах зардлыг шийдэж өгөхийг хүслээ3 сар 19. 15:27Ялалтад тэмүүлсэн морьд хөшөөнд хүндэтгэл үзүүлэв3 сар 19. 15:25Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Оросын зарим аж ахуйн нэгжээр зочлов3 сар 19. 15:25Манай төлөөлөгчид Вьетнам, Лаос Улсад ажиллаж, тодорхой асуудлаар тохиролцоонд хүрлээ3 сар 12. 11:31Архангай аймагт 300 тонн өвс, 120 тонн тэжээл хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болов3 сар 12. 11:30Увс аймгийн 12 суманд хаваржилт хүндрээд байна3 сар 9. 13:38Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ3 сар 9. 13:37ӨНӨӨДӨР БОЛОН ТАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:3 сар 7. 10:56Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өглөө3 сар 4. 16:36“Гацуурт” ХХК улсад 6.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ3 сар 4. 11:002019 оны 3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв3 сар 4. 10:12Энэ сарын 7-нд “Мах, арьс ширний бэлтгэлийн чанарыг сайжруулах, технологи дамжуулах” сургалт болно3 сар 4. 10:07Говь-Алтай аймгийн зургаан суманд хаваржилт хүнд байна3 сар 4. 9:29Хаваржилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс хямд үнээр өвс, тэжээл олгохоор боллоо3 сар 1. 16:24ALAPALA-ААС УЛААНБААТАР ГУРИЛ ХХК-Д ИРҮҮЛСЭН ЗАХИДАЛ3 сар 1. 15:20


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.