2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Хэнтий аймгийн Улсын аварга малчны шагнал гардуулав

1-р сарын 31 - 12 цаг 01 минут

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатарт “Улсын аварга малчин” цол тэмдэг, өргөө цагаан гэр, гарын бэлгийн хамт гардуулж өгөв.

Улсын аварга малчин Ш.Батбаатар нь Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1959 онд төрж, 1976 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр “Алтан тал” нэгдлийн Сүмбэр бригадад хоньчноор ажлын гараагаа эхэлж, өдгөө мал маллан амьдарч байна. Тэрбээр мал сүргийн бүтэц чанарт гол анхаарлаа хандуулж, сүргийн хээлтэгч малын тоогоо тогтмол өсгөж, бог малд 56-58 хувь, бод малд 42-46 хувьд хүргэж, мал эмнэлэг, үржлийн албаар баталгаажуулсан жишигт тэнцсэн хээлтүүлэгч тавьж, хонио Барга омгийн хуцаар, ямаагаа Баяндэлгэр омгийн ухнаар сайжруулсан байна.

Жилд хүлээж авах төлийн тоогоо тогтмол өсгөж, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлж, саалийн хугацаанд монгол үнээнээс 330 литр сүү, нэг ямаанаас 320 гр ноолуур, нэг тэмээнээс 5,2 кг ноос, нэг хониноос 1,2 кг ноос авч борлуулан, өрхийн орлогоо нэмэгдүүлж, жилд дунджаар 130 гаруй сая төгрөгийн орлого олдог байна. Залуу малчдыг бэлтгэж, амьжиргааг дэмжихэд хувь нэмрээ оруулж, сүүлийн гурван жилд гурван өрхийг 682 толгой малаар малжуулжээ. Бэлчээрийг хуваарьтай ашиглах, зуслан, намаржааны газрыг өнжөөх, сэлгэх аргаар даацыг нэмэгдүүлэн, бэлчээрийн хортон мэрэгчийн тархалтаас сэргийлж, шувууны суулт хийж, бэлчээрээ хамгаалах гэх мэт төрөл бүрийн аргыг хэрэглэж, 90-113 тонн өвс, гар тэжээл 0,4-0,8 тонн, 5-7 тонн хужир шүүг бэлтгэн жилд 3-4 нүүдэл хийн, малаа зөвхөн мориор маллахыг эрхэмлэдэг аж.

Ш.Батбаатар нь мал аж ахуйн үйлдвэрлэлд хувийн амжилттай ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан, сум, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, албан байгууллага, хувийн аж ахуй нэгж, иргэдийг төрөл бүрийн хэлбэрээр дэмжиж хандив, тэтгэлэг өгдөг байна. 

 

 
 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 21. 16:32ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-ын Аж, үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов нар уулзав3 сар 20. 16:33ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хэлэлцээ хийлээ3 сар 20. 16:33“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн журмын хэлэлцүүлэг болно3 сар 20. 16:3221 аймгийн ХХААГ-ын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа3 сар 19. 15:27Төвийн гурван аймагт цас бага орсон тул худаг завсарлах, шинээр гаргах зардлыг шийдэж өгөхийг хүслээ3 сар 19. 15:27Ялалтад тэмүүлсэн морьд хөшөөнд хүндэтгэл үзүүлэв3 сар 19. 15:25Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Оросын зарим аж ахуйн нэгжээр зочлов3 сар 19. 15:25Манай төлөөлөгчид Вьетнам, Лаос Улсад ажиллаж, тодорхой асуудлаар тохиролцоонд хүрлээ3 сар 12. 11:31Архангай аймагт 300 тонн өвс, 120 тонн тэжээл хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болов3 сар 12. 11:30Увс аймгийн 12 суманд хаваржилт хүндрээд байна3 сар 9. 13:38Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ3 сар 9. 13:37ӨНӨӨДӨР БОЛОН ТАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:3 сар 7. 10:56Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өглөө3 сар 4. 16:36“Гацуурт” ХХК улсад 6.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ3 сар 4. 11:002019 оны 3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв3 сар 4. 10:12Энэ сарын 7-нд “Мах, арьс ширний бэлтгэлийн чанарыг сайжруулах, технологи дамжуулах” сургалт болно3 сар 4. 10:07Говь-Алтай аймгийн зургаан суманд хаваржилт хүнд байна3 сар 4. 9:29Хаваржилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс хямд үнээр өвс, тэжээл олгохоор боллоо3 сар 1. 16:24ALAPALA-ААС УЛААНБААТАР ГУРИЛ ХХК-Д ИРҮҮЛСЭН ЗАХИДАЛ3 сар 1. 15:20


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.