2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Гэртээ тарьж болох эрүүл хүнс

11-р сарын 26 - 16 цаг 21 минут

Заримдаа кинон дээр гардаг шиг тагтан дээрээ гараад л цоо шинэхэн ногоо жижиг хэдий ч гайхалтай харагдах талбайгаасаа хураагаад л ирсэн гийчэндээ тогоочийн чадвараараа гайхуулахыг хүсдэггүй гэж үү. Цонхны тавцан эсвэл тагт чинь ч ногооноор эргэлдээд үзэсгэлэнтэй харагдах болно. Уг мөрөөдлийг тань биелүүлэхэд туслах гэрийн нөхцөлд тарьж ургуулах боломжтой сонирхолтой хэдэн ургамалтай танилцъя.

Чинжүү

Салад, хачиртай талх болон пиццанд хэрэглэх улаан хонхон чинжүүг сав эсвэл цэцгийн вааранд амархан ургуулж болдог бөгөөд гэрийн нөхцөлд тохирсон төрлөөс нь халуун хүйтэн нь таарсан газар сонгоорой.

Өнгөлөг чинжүүнүүд нь гал тогооны өрөөг гэрэлтүүлээд зогсохгүй зай эзлээд байхгүй давуу талтай. Нэг ургамал нь гэхэд 50 хүртэлх чинжүүг үйлдвэрлэх чадамжтайгаас гадна хамгийн гол анхаарах зүйл бол хаана ч ургуулахаар шийдсэн бай температурын хэмжээг Цельсийн 25 -27 хэм буюу Фарангейтийн 77 -81 хэмд байлгах шаардлагатай.

Лууван

Жижгэвтэр нэр төрлөөс нь сонгон сайтар гэрэл тусахаар байрлалд саванд тарина. Хөрсийг дэвтээчилгүйгээр чийгтэй байлгах ба луувангууд чинь 80-90 хоногийн дараа ургац хураалтанд бэлэн болох болно.

Хэрвээ зориулалтын сав олдохгүй бол хуванцар ундаа мэтийн савны дээд талыг аваад ашиглаж болно шүү (Ёроолд нь ус зайлуулах нүх гаргахаа мартуузай). Хамгийн таатай температурын нөхцөл нь Цельсийн 13-24 буюу Фарангейтийн 55-75 хэм.

Гаа

Гаа нь өвлийн нөхцөлд тагт, цонхны тавцан дээр ч ургамлаас эсвэл үрнээс  урган гарах чадалтай арчилгаа тийм их шаардаад байдаггүй төрөл зүйл юм. Нарны гэрэлийн шууд тусгалд бус гэгээтэй газар тогтмол услан ургуулна. Тохиромжтой температурын нөхцөл нь Цельсийн 20-25 буюу Фарангейтийн 68-77 хэм.

Нэг баримт дурдахад гаа нь амттайгаас гадна гаатай цай нь шарталтыг зогсоох шидтэй аж.

Ногоон сонгино

Хэрэггүй болсон сонгины доодох болон гэрлийн шилнүүдээс сонгино ургуулахад танаас онцгой чадвар шаардахгүй бөгөөд гагцхүү сайн хөрс, бордоо болон тохирсон ус зайлуулах систем байх хэрэгтэй.

Эхлээд шинэхэн тарьсан сонгиноо сэрүүхэн харанхуй газар байрлуулан үндэслэгээний үйл явцыг дэмжиж өгнө. Үүний дараагаар маш их гэрлийг шаардах болно. Гэхдээ хэтэрхий их халаахаас сэргийлээрэй. Температурын нөхцөл нь Цельсийн 18-20 буюу Фарангейтийн 64-68 хэм.

Базилик

Битүү болон цэцгийн саванд алинд нь ч ургахдаа сайн базиликийг үр болон бэлэн ургац хоёулангаас нь гарган авч болно. Нар тусдаг дулаан байрлал сонгоод сайтар усалгаа хийхээс гадна ус зайлуулах сувагаа мартаж болохгүй. Навч нь 15см-аас илүү өндөр ургаад эхлэвэл дээрээс нь тайран цэцэг ургах даруйд нь чимхэн татаж авах хэрэгтэй.

Температурын таатай нөхцөл нь Цельсийн 20-25 буюу Фарангейтийн 68-77 хэм. Өвлийн улиралд нэмэлт гэрэлтүүлгээр хангах шаардлагатай.

Өргөст хэмх

F1 эрлийз нэр төрлийн зөвхөн эм цэцэгс ургадаг үрийн өргөст хэмх нь гэрт яг тохирно (Эр цэцэгнээс үр тогтсон жимс нь гашуун шорвог байдаг). Хэрвээ чиний хичээл зүтгэл чинь хангалттай байвал нэг ургацнаас 30-40 орчим өргөст хэмх гаргаж авч чадна. Ургамал энгийн хэмжээнээс томорч ирэх үед таниас хөрсийг шилжүүлэн суулгахад онцгой анхаарал чармайлт шаардаж магадгүй. Гэхдээ үүний дараагаар энгийн усалгаа болон ургац чимхэж авах ажил л үлдэнэ.

Саванд ургуулж байгаа бол 30см-ийн цэцгийн сав ашиглаарай. Температурын нөхцөл нь Цельсийн 21-24 буюу Фарангейтийн 70-75 хэм.

Улаан лооль

Гэрийн нөхцөлд давжаа нэр төрлөөс нь сонгон байж болох хамгийн гэгээлэг байрлалыг олоорой. Хоёр долоо хоног бүрт үрнээс нэг эсвэл хоёр шинэ ургамал соёолох бөгөөд хөрсийг зөөлрүүлчилгүйгээр чийглэг байлгаж хүйтнээс хамгаалах гээд тогтмол арчилгаа болон хүлээцтэй байдал шаардана. Ажил хийвэл ам тосдоно, гэгчээр энэ бүхний эцэст та хийсэн бүх ажлаасаа сэтгэл ханамжийг авна гэдэгт итгэлтэй байна.

Температурын тохиромжтой нөхцөл нь Цельсийн 23-25 буюу Фарангейтийн 73-77 хэм.

Хурган чих

Таны цэцэрлэгийн тань харанхуй буланд ч ургаж чадах амттай ногоо бол хурган чих юм. Үр, тасарсан хэсэг, үндэсний хэсэг болон хөрс шилжүүлэн суулган тарих боломжтой уг ногоог хавар эсвэл намар эрт тарих нь зохимжтой.

Температурын хувьд ч асуудалгүй бөгөөд сэрүүн нөхцөлд тэсвэртэй тул тагтан дээрээ хүссэнээрээ удаан байлгаж болох юм. Шинэхэн навчис нь 10-15хан см урттай зөөлөн байдаг тул болгоомжтой авах хэрэгтэй.

Цагаан гаа

Амттай байгаад зогсохгүй харахад хүртэл таатай ба дотор муухайрах болон үрэвсэл үүсэхээс сэргийлэх увидастай юм. Хэсэг цагаан гаа хүнсний захаас аваад саванд хийгээд хөрсөөр дүүргэн шинэхэн нахиа цухуйтал байлгах хэрэгтэй. Хэрвээ авсан цагаан гааны үндэс чинь хэтэрхий хуурай байвал халуун усанд хэдэн цаг байлгаснаар нахиалах явцыг сэргээж өгнө. Нарны шууд тусгалд байлгаж болохгүй.

Цагаан гаа тань ургац хураалтанд бэлэн болсон байвал тэр чигт нь хөрснөөс нь сугалан хэрэгтэй гэсэн бүхнээ тасдан авч өмнө хийсэн шигээ дахин тарина. Температурын нөхцөл нь Цельсийн 20-25 буюу Фарангейтийн 68-77 хэм.

Хан боргоцой

Танаас байж болох тэвчээрийн хязгаарыг тань шаардах болно. Бүх зүйл дулааны улиралд огтхон ч гэмтээгүй бүрэн бүтэн хан боргоцой сонгон худалдаж авахаас эхэлнэ. Үзүүр хэсгийг нь хутгаар тасдан 3, 4 хоног хатаагаад үндэслэтэл нь элсэнд байлгана (6-8 долоо хоног шаардана). Дараагаар нь саванд тарихдаа перлит болон элсний холимог цайвар хөрсийг ашиглана.

Өдрийн гэгээтэй үеэр дор хаяж 6 цагийн усалгаа шаардагдана. Хоёр гурван жилдээ дэлгэрэх талаар бодоод ч хэрэггүй. Температурын нөхцөл нь Цельсийн 23-30 буюу Фарангейтийн 73-86 хэм.

Гүзээлзгэнэ

Өвлийн саруудад нэмэлт гэрэлтүүлэгийн тусламжтайгаар гүзээлзгэнэ нь жилийн турш ургаж болно. Хавар, намар ургацаа өгдөг, түүнчлэн зун нь нэмэлт жимс ургадаг үргэлж үр жимс өгдөг нэр төрөл нь зохимжтой. Үрнээс ургуулахын оронд бэлэн ургац авах нь илүү хялбар. Гурваас дөрвөн сарын дотор л суулгац тань 3 дахин томорсон байх болно.

Дулаан байлгаж, эхний цэцгүүдийг нь зулгааж авахаа мартаж болохгүй шүү (илүү сайн ургуулахын тулд). Температурын нөхцөл нь Цельсийн 18-24 буюу Фарангейтийн 64-75 хэм.

Санамж: Хэрэв цэцэрлэг тань дотор байрлаж байгаа бол шавьжнаас сэргийлж, сойз ашиглан тоос хүртээх шаардлагатай. Үүний тулд цэцгийн голд байрлах дохиуран дээрээс цэцгийн тоос аван дамжуулна гэсэн үг.

Ганга

Ганга нь анхилам үнэртэй, амттай, арчилгаа бага шаарддаг гайхалтай ургамал юм. Хамгийн гол нь нарны шууд тусгал байсан ч хамаагүй хангалттай гэрлээр дэмжих хэрэгтэй. Бас тогтмол усалж өгснөөр хөрсийг зөөлөн бус чийглэг байлгана.

Гагцхүү арчилгаа хэтэрч болохгүй анхаараарай. Ганга нь өөрөө нэмэлт бордоонд тийм ч дуртай биш юм.

За тэгээд юу тарихаа шийдсэн гэж найдъя

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хэнтийчүүд атрын 60 жилийн ойгоо энэ сард тэмдэглэнэ11 сар 7. 17:02Ц.Болорчулуун: 400 мянга орчим тонн улаан буудай хураасан11 сар 7. 10:29Энэ онд улаан буудайн тариалалт 14.0 хувиар өсчээ11 сар 1. 17:34Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын мэдээ10 сар 28. 14:04Урьдчилсан байдлаар Монгол улс хэрэгцээгээ бүрэн хангах буудай хураан авна10 сар 28. 10:38Үр тарианы хураалт 83.5 хувь байна10 сар 28. 10:37ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа10 сар 9. 17:32Заамар сум 576 тн ургац хураан авчээ10 сар 9. 17:31“ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН” боллоо6 сар 25. 16:57ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ6 сар 7. 12:37ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя5 сар 29. 9:39Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүг боловсруулах нь чухал байна5 сар 29. 9:38Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна5 сар 29. 9:37Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна5 сар 22. 12:31‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.