2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Инээмсэглэл /сургамжит өгүүллэг/

8-р сарын 20 - 9 цаг 46 минут
 

Нэгэн эмнэлгийн мэс заслын тасагт дунд эргэм насны хоёр эмч ажилладаг байв. Тэр хот нь үйлдвэрийн газар ихтэй учир эмнэлэгт ирдэг хүмүүсийн ихэнх нь үйлдвэрийн осолд өртсөн хүмүүс байдаг байлаа.

 

Нэг жилийн дараа эмнэлэгт маш залуухан эмч иржээ. Тэр залуу эмч ямар ч хүнд ажлыг дор нь хийчихдэг, тэгсэн хэрнээ ердөө ч гомдоллодоггүй нэгэн байв. Хуучин эмч нар нь илүү олон жил ажилласан гэдгээрээ ажлынхаа хүнд хэцүүг залуу эмчид даалгачихаад өөрсдөө хөнгөн өвчтөнтэй харьцана, эсвэл гоо сайхандаа анхаарч ирдэг эмэгтэйчүүдтэй л уулздаг байв.

Заримдаа хуруугаа зүссэн эсвэл гар нь гэмтсэн, бүр хүнд гэмтсэн өвчтөнг хүртэл бүгдийг нь хөөрхий залуу эмч ганцаараа эмчилдэг байв. Тэгсэн ч хүнийг хайрлах зүрх сэтгэлтэй тэр залуу эмч бүгдийг нь үздэг байлаа. Ингээд нэг жил ч болоогүй байхад бүх өвчтөнийхөө талархлыг хүлээсэн байлаа. Залуу эмчийн ойр дотны хүмүүс нь энэ их ажлын ачааллыг яаж ганцаараа давж гардгийг нь гайхдаг байлаа. Энэ байдлаар ажиллах нь өөрийгөө гаргууд нь гаргаснаас ялгаагүй байв. Гэхдээ хамгийн гайхалтай нь залуу эмч үргэлж инээмсэглэж явдаг байлаа. Ямар ч хүнд өвчтөн тэр инээмсэглэсэн царайг хараад өөрийгөө өвчтэй гэдгээ умартан урам ордог байсан бөгөөд энэ нь ч хурдан эдгэхэд нь нөлөөлдөг байв.

Залуу эмчид үзүүлэх хүмүүсийн хүндэтгэл нөгөө хоёр эмчийн сонирхлыг их татав. Тэд нарын хувьд хүнд нөхцөлд үргэлж инээмсэглэнэ гэдэг боломжгүй зүйл байлаа. Тэгээд нэг өдөр залуу эмч дээр очин түүний нууцыг мэдэхийг хүсчээ.

Залуу эмч бүгдийг нь нэгд нэггүй ярив. Уг нь бол нөгөө хоёр эмчийн зөв байлаа. Учир нь залуу эмч ч инээмсэглэх гэдгийг мартсан байлаа. Бүр ажлын хамгийн анхны өдрөө л мартжээ. Тэгсэн хэрнээ нөгөө л инээмсэглэсэн царайгаараа:
– Өвчтэй хүмүүст инээмсэглэл ямар чухал болохыг би үнэхээр сайн ойлгосон. Тиймээс л уруулынхаа хоёр талыг татуулан оёулсан юм гэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

"УААНБААТАР ГУРИЛ" ХХК Хөх хотод зохиогдсон үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо4 цаг 50 минутын өмнөХөдөө аж ахуйн биржийг хятад компанид өгөх нь сайдын шунал уу, эсвэл…8 цагийн өмнөХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙГ ХЯТАД КОМПАНИД ӨГӨХ НЬ САЙДЫН ШУНАЛ УУ, ЭСВЭЛ…1 сар 21. 10:06Махны компаниуд Хөдөө аж ахуйн яамтайгаа "дайн" зарлалаа1 сар 15. 11:38Хүнс, хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлнэ1 сар 15. 10:47Ч.Улаан сайд огцрох ёстой1 сар 14. 12:26Ид шидтэй хамт олон1 сар 3. 17:59Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв1 сар 3. 14:302019 оны 12-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв2019, 12 сар 17. 16:15"Эрүүл мэндийн гурил" гэж юу вэ2019, 12 сар 17. 16:05Төсвөөс мөнгө суулгуулан хураан авдаг улаанбуудай асуудал дагуулах нь2019, 12 сар 16. 10:17“Гацуурт” компани хүнсний ногооны салбарыг орхиж буйгаа мэдэгдлээ2019, 12 сар 10. 11:01Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна2019, 12 сар 10. 10:31УЛААНБААТАР ГУРИЛ ХХК ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ2019, 12 сар 9. 12:17"УЛААНБААТАР ГУРИЛ" ХХК АЛТАН НАМАР 20192019, 12 сар 9. 12:15Гурилаа импортлох уу, улаан буудайгаа гаднаас авах уу2019, 12 сар 9. 10:51Архангай аймаг 20.0 мянга орчим тонн ургац хураан авч Атрын 60 жилийн ойгоо угтлаа2019, 11 сар 29. 10:53Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Алтан гадас одонгоор шагнав2019, 11 сар 22. 12:57Тариалан эрхлэгчдийг дэмжих сан гээчийн сайнаасаа саар нь давамгайлах болжээ2019, 11 сар 21. 11:11Улсын хэмжээнд 189 мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо хураажээ2019, 11 сар 19. 11:01


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2020.