2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Хүнс, хөдөө аж ахуйн салбарын экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж бий

6-р сарын 29 - 8 цаг 55 минут

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 53 хувь ажиллаж, ДНБ-ий 30 хувийг үйлдвэрлэдэг ч экспортын орлогын 4-5 хувийг бүрдүүлж байна. Ингээд бодохоор салбарын хувийн хэвшлийн чадавхийг сайжруулах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргахад чиглэсэн төсөл, хөтөлбөрт хамрагдах хэрэгцээ шаардлага байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам хамтран энэ салбарт хэрэгжиж буй хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хувийн хэвшлийнхэнд танилцуулах уулзалт зохион байгууллаа. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн уялдааг сайжруулах зорилготой уулзалтад хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн 60 гаруй төлөөлөл оролцож, гадны төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл сонсож, хамтран ажиллах боломж эрэлхийлж байлаа. 

  Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг онцгойлон анхаарч, эдийн засгийг төрөлжүүлэх гол гарц гэж харж байна. Энэ утгаараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад 2015 онд 98 тэрбум төгрөгийг төсөвлөж байсан бол жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлж, 2018 оны төсөвт 151 тэрбум төгрөг суулгасан юм. Одоогоор сайдын багцад 185 сая ам.долларын санхүүжилттэй 5 төсөл хэрэгждэг. Гадаадын түнш, донор байгууллагууд Монгол Улс тэр дундаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг ихээхэн сонирхдог ч хөрөнгө оруулахад тулгамдсан асуудал байсаар байна.

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй "Экспортыг дэмжих төслийн тухайд, даатгал, сургалт-судалгаа, санхүүгийн дэмжлэг зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Азийн хөгжлийн банкны зүгээс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр нь үр ашигтай бөгөөд ажлын байр бий болгодог салбар учраас өдгөө 27 жилийн туршид олон олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж иржээ. Хөгжлийн банк  нь дангаараа болон олон улсын байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр санхүүжүүлдэг. Гол нь хувийн хэвшлүүд санхүүжүүлэхэд бэлэн буюу эрсдэлээ бүрэн тооцсон, тогтмол үр ашгаа өгөх төсөлд санхүүжилт хүсэх нь зүйтэй талаар уулзалтын үеэр хэлж байсан юм. Европын сэргээн босголт хөгжлийн банкны хувьд, Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар "Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр"-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус банкнаас одоогоор 140 орчим аж ахуйн нэгжид зөвлөх үйлчилгээ үзүүлснээс 80 хувь хүнс, хөдөө аж ахуйн салбарынх байна. Эдгээрээс 55 компанид үр дүнгийн үнэлгээ хийж үзэхэд, үйл ажиллагаанд нь өсөлт гарч, нийт 800 гаруй ажлын байр шинээр бий болжээ.  

  Гадаадын төсөл, хөтөлбөрүүд санхүүжүүлэх, дэмжих аж ахуйн нэгжээ оновчтой сонгож, хувийн хэвшлүүд өөрийн хэрэгцээ шаардлага, онцлогтоо тохирсон төслийг амжилттай хэрэгжүүлэн, хамтран ажиллаж чадвал үр өгөөж нь аль болох богино хугацаанд гарч, улсын эдийн засаг, экспортод чухал түлхэц болох юм.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 21. 16:32ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-ын Аж, үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов нар уулзав3 сар 20. 16:33ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хэлэлцээ хийлээ3 сар 20. 16:33“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн журмын хэлэлцүүлэг болно3 сар 20. 16:3221 аймгийн ХХААГ-ын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа3 сар 19. 15:27Төвийн гурван аймагт цас бага орсон тул худаг завсарлах, шинээр гаргах зардлыг шийдэж өгөхийг хүслээ3 сар 19. 15:27Ялалтад тэмүүлсэн морьд хөшөөнд хүндэтгэл үзүүлэв3 сар 19. 15:25Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Оросын зарим аж ахуйн нэгжээр зочлов3 сар 19. 15:25Манай төлөөлөгчид Вьетнам, Лаос Улсад ажиллаж, тодорхой асуудлаар тохиролцоонд хүрлээ3 сар 12. 11:31Архангай аймагт 300 тонн өвс, 120 тонн тэжээл хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болов3 сар 12. 11:30Увс аймгийн 12 суманд хаваржилт хүндрээд байна3 сар 9. 13:38Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ3 сар 9. 13:37ӨНӨӨДӨР БОЛОН ТАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:3 сар 7. 10:56Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өглөө3 сар 4. 16:36“Гацуурт” ХХК улсад 6.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ3 сар 4. 11:002019 оны 3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв3 сар 4. 10:12Энэ сарын 7-нд “Мах, арьс ширний бэлтгэлийн чанарыг сайжруулах, технологи дамжуулах” сургалт болно3 сар 4. 10:07Говь-Алтай аймгийн зургаан суманд хаваржилт хүнд байна3 сар 4. 9:29Хаваржилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс хямд үнээр өвс, тэжээл олгохоор боллоо3 сар 1. 16:24ALAPALA-ААС УЛААНБААТАР ГУРИЛ ХХК-Д ИРҮҮЛСЭН ЗАХИДАЛ3 сар 1. 15:20


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.