2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


СОНГИНО

6-р сарын 28 - 12 цаг 40 минут

Ач холбогдол: Хоолыг амт чанартай болгоод зогсохгүй хоолны шингэц, нойр, биеийн дархлааг сайжруулна. Мөн үе мөчний өвчнөөс сэргийлэхэд нөлөөтэй Сорт. Сонгино нь 2 ба олон настай ургамал. Сонгиныг бөөрөнхий, урт ногоон, тагар, алтайн зэрлэг сонгино гэж ангилна. Үүнээс бөөрөнхий сонгины Бессоновский, Стригуновский зэрэг сортууд манай оронд нутагшсан.

Ургах нөхцөл. Хөнгөн элсэрхэг хөрсөнд сайн ургана. Говийн бүсэд тарьж зах зээлд нийллүүлэхэд илүү тохиромжтой. Харин урт ногоон сонгино нь олон настай учир талбайд нь өвөлжүүлээд хавар эрт услаж ургуулан шинээр нь хүнсэнд хэрэглэх буюу худалдаанд гаргах боломжтой.

Хөрс боловсруулалт. Үржил шим муутай талбайд тариалах бол 1 м.кв талбай тутамд 8- 10 кг орохоор тооцож бүрэн ялзарсан бууцаар бордоно. Сонгино тарих хөрсийг урд намар нь хүрзний эн далд ортол гүн хагалаад тэгшилж өвөлжүүлнэ. Хавар тарихын өмнө 8-10 см урт шүдтэй маажуураар дахин сийрүүлж хайрцаг хийнэ. Хайрцагны урт нь 2-5 м, өргөн нь 1,5 м-ээс ихгүй байна. Хайрцагны доторхи хөрсний гадаргуу нь тэгш байх нь чухал. Хэрвээ тэгш биш бол усалгаа жигд биш болж сонгино жигд ургахгүй. Хайрцаг хийж дуусаад хөрсийг 20-40 см гүнд нэвтэртэл сайн услана.

Үрийг бэлтгэх.

А. Тарих үрийг 24 цагийн турш 25-30 хэмийн халуун бүлээн усанд дэвтээнэ. Дэвтээх явцдаа усны температурыг бууруулахгүй байхад анхаарч 3-4 цаг тутамд усыг сольж үе үе хутгана. 24 цагийн дараа үрээ шүүж аваад ноосон даавуунд боож чийгийг нь алдагдуулахгүйн тулд гадуур нь гялгар уутанд хийгээд 20 хэмийн дулаантай газар 1-2 хоног байлгаж соѐолуулна.

Б. Төл сонгиноор бөөрөнхий сонгино ургуулахад зөөлөрч муудаагүй зөв хэлбэртэй 1-2 см-ийн голчтой хэсгийг сонгож авна. Сонгож авсан төл сонгиноо дулаан гэрэлтэй газар бүлээн усаар жигд чийгшүүлэн норгож 2-3 өдөр эртжүүлнэ.

Тарилт. Сонгиныг хар үрээр, төл сонгиноор , үрсэлгээр тариална. Тарихын өмнө хөрсийг нэвчитэл усалсан байна. Хэрэв усалгаа хийж амжаагүй бол үрээ суулгасны дараа бага зэрэг нягтруулаад зөөлөн аргаар хөрсөө нэвтэртэл услана. Үр болон төл сонгиныг гараар ба зориулалтын үрлэгчээр суулгана.

Сонгины төрөл Тарих хугацаа: Эгнээ хоорондын Ургамал хоорондын зай Үр суух гүн /см/ зай /см/ /см/ Бөөрөнхий сонгино 4/20-5/15 20-25 8-10 4-5 Тагар сонгино 4/20-5/15 20-22 6-8 4-5 Урт ногоон сонгино 4/20-8/15 18-20 2-3 1-1.5

Арчилгаа. Ургалтын явцад услах, хөрс сийрүүлэх, зэрлэг устгах өвчин хортонтой тэмцэх зэрэг арчилгаа хийнэ. Сонгино тариалсанаас хойш хур бороо ороогүй бол хар үрийн сонгиныг 3-5 хоногийн дараа, төл сонгиныг 10-14 хоногийн дараа тус тус 2 дахь усалгааг хийнэ. Сонгиныг ургалтын хугацаанд 6-8 удаа услана Усалгаа ихдүүлбэл булцуу ялзарч өтөх зэрэг сөрөг үзэгдэл бий болно. Шим тэжээл дутмаг хөрсөнд тарьсан бол 200 литрийн төмөр торхонд 60 кг орчим үхрийн шинэ баасыг хийж 7-10 байлгасны дараа 10 дахин шингэлж бордоод шууд услана.

Хураалт, хадгалалт. 1м.кв талбайгаас 3кг бөөрөнхий сонгино хураана. Бөөрөнхий ба төл сонгиныг булцууны хүзүү нарийсч иш навч нь шарлан хатсан хойно хураана. Хураасны дараа сүүдэр газар дэлгэн хатааж чанараар нь ялгаад. Зооринд 15 см–ээс зузаангүйгээр дэлгэж хадгална. Урт ногоон сонгиныг байшингийн хонгил, дээвэр мэт газар хөлдөөж хатаагаад хэрэглэж болно. Мөн давсалж хадгалж болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН” боллоо6 сар 25. 16:57ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ6 сар 7. 12:37ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя5 сар 29. 9:39Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүг боловсруулах нь чухал байна5 сар 29. 9:38Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна5 сар 29. 9:37Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна5 сар 22. 12:31‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 сар 10. 10:12Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ5 сар 10. 10:11“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 сар 9. 16:51Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно5 сар 8. 17:15Архангайд хаврын тариалалт эхэллээ5 сар 8. 16:15“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ5 сар 8. 15:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина5 сар 8. 15:51Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ5 сар 8. 15:50


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.