2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Усны нөөцөд тулгуурласан хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна

5-р сарын 15 - 10 цаг 17 минут

Монгол Улсад  усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн  ойг тэмдэглэх ажлын  хүрээнд ХХААХҮЯ, БОАЖЯ, Хөдөө аж ахуйн Их сургуультай хамтран “Усны нөөцөд тулгуурласан Хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал зохион байгуулж байна.

 

        Уг бага хурал нь Монгол орны мал аж ахуй, газар тариалангийн усан хангамж, ус хуримтлуулах арга технологи, усны нөөцөд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлт зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарч байна. Энэхүү өргөн хүрээний сэдвээр илтгэл сонсож, шүүн хэлэлцэж, санал бодлоо солилцсоноор цаашид хөдөө аж ахуйн усан хангамжийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах, усны судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэхэд түлхэц болох юм.

Бага хурлыг нээж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ: “Манай орны усны нөөцийг хэрхэн зүй зохистой ашиглах, усны нөөц багатай бүс нутагт усыг яаж хуваарилах вэ зэрэг асуудал тулгамдаад байгаа бөгөөд мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлд ашиглах боломжит усны нөөцийг бүс нутгийн хэмжээнд тогтоох хамтарсан төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

        Хурлаар, Монгол орны усны горим, нөөц ба өөрчлөлт, хөдөө аж ахуйн усан хангамж, төлөвлөлт, хэрэгжилт, сургамж, усалгаатай талбайн хөрсний чийгийн ууршилтын мониторинг, говийн бүсэд усны хэмнэлттэй технологийг нэвтрүүлсэн туршлага, усалгаатай газар тариалангийн өнөөгийн төлөв байдлыг зураглах нь, хөдөөгийн хүн амын болон хөдөө аж ахуйд хэрэглэх усны чанарын асуудал, услалтын системийн экологийн аюулгүй байдал, мал аж ахуйн фермийн усан хангамж, усны эдийн засгийн үр ашгийг сайжруулах боломж зэрэг практик ач холбогдолтой сэдвээр ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн, ХААИС-ийн эрдэмтэн, судлаачид, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн төслийн удирдагч зэрэг салбарын мэргэжлийн хүмүүс илтгэл хэлэлцүүлж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна30 минут 35 секундын өмнө‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 сар 10. 10:12Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ5 сар 10. 10:11“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 сар 9. 16:51Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно5 сар 8. 17:15Архангайд хаврын тариалалт эхэллээ5 сар 8. 16:15“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ5 сар 8. 15:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина5 сар 8. 15:51Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ5 сар 8. 15:50ХХААХҮ-н сайд Ч.Улаан Бүгд Найрамдах Кубын Элчин сайдтай санал солилцов5 сар 3. 14:08ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллана5 сар 3. 14:08Хаврын тариалалтад зориулж 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудай гаргана5 сар 1. 17:272019 оны 5-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв5 сар 1. 10:37ХХААХҮЯ үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллана5 сар 1. 10:34


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.