2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Газар тариалангийн шинэ техник, технологиудаас

5-р сарын 13 - 23 цаг 59 минут

Хөдөө аж, ахуйн техник технологи

ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ 
НӨХЦӨЛӨӨР ОЛГОЖ БУЙ ТЕХНИКИЙН ТАНИЛЦУУЛГА

Трактор, төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлээр олгож байна. Иргэний үнэмлэхний хуулбар /ноториатаар баталгаажсан/, Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, Оршин суугаа газрын тодорхойлолт /сум, баг, хороо/, Харъяа аймгийн ХХААГ, сумын МЭҮТ-ийн тодорхойлолт, Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал, Техник, тоног төхөөрөмж зээлээр авахыг хүссэн өргөдөл зэргийг бүрдүүлэн Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Утас: 51-263408, www.mofa.gov.mn/, Тариалан эрхлэлтийг дэмжих сан /Утас: 51-261647, 88001139, 77110316, 77110317, www.teds.mn/-д өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээллийг энд даржүзнэ үү.


ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТЕХНИК ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО,
ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Газар тариалангийн үйлдвэрлэлийн техникийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд монгол орны хөрс, уур амьсгалын нөхцөлд тохирсон, тариалангийн үйлдвэрлэлийн технологийн болон бүтээгдэхүүний чанарын шаардлагад нийцсэн хийц, ажиллагаатай, ашиглалтын зардал бага гаргадаг, найдвартай ажиллагааны төвшин өндөртөй, байгаль орчинд сөрөг нөлөө бага үзүүлдэг трактор, комбайн, хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх чиглэл баримталж байна.

Үр тарианы техникийн шинэчлэл

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жилд унадаг хур тундасны хэмжээ багасаж, хуваарилалт өөрчлөгдсөн хөрсний чийгийн хангамж буурсантай холбогдуулж хөрсийг хавж үрлэх, сийрүүлэх, талбайн гадаргууд хучлага үүсгэх технологийн үйлдэл хийж хөрсний салхины элэгдэл, чийгийг хамгаалах зориулалтын үрлүүр, хөрс боловсруулах машиныг сонгож ашиглах бодлогыг баримтлана. Канад, Америкийн 250-500 морины хүчтэй дугуйт тракторыг үрлэх, хөрс боловсруулах машины хамт авч талбай томтой аж ахуйн нэгжүүдэд ашиглаж байна. Судалгаанаас үзэхэд барууны өндөр хүч чадалтай трактор, комбайныг ашигласнаар бүтээмж дундажаар 2-3 дахин их болох, сул зогсолт, шатах тослох материалын зарцуулалт багасах зэрэг олон давуу талуудтай байна. Жижиг тариалан эрхлэгчдэд техникээр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг дэмжих, сэлбэгийн хангамжийг сайжруулахад хувийн хөрөнгө оруулалтыг урамшуулсан хөшүүрэг, механизмыг бүрдүүлнэ. Үр тарианы үйлдвэрлэлийн хүрсэн түвшинг тогтворжуулах, өсөлтийг бий болгохын тулд аж ахуйн нэгжүүдийн техник хангамж, паркийн ашиглалтыг сайжруулахад анхаарна. Аж ахуйн нэгжүүд өөрийн үйлдвэрлэлийн хэмжээ, төрөлд нийцсэн техникээ лизингээр авах, мөн өөртөө техникгүй жижиг аж ахуйн нэгж, иргэдэд зориулан механикжсан ажлын төлбөрт үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих чиглэл баримтална. Дунд хугацаанд үр тарианы үйлдвэрлэлийн техникийн 80 хувийг шинэчлэн тариалалтыг 10-14 хоногт, уриншийн нэг удаагийн боловсруулалтыг 7-10 хоногт, ургац хураалтыг 25-30 хоногт хийх хүчин чадал бүрдүүлэхийн зэрэгцээ цомхотгосон болон тэг элдэншүүлгийн технологийг газар тариалангийн үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлэх бодлого баримталж байна. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөрсийг эргүүлж элдэншүүлдэг, нэг явалтаар 3-4 үйлдлийг хамтатгасан, эргэдэг тэнхлэг дээр байрласан хутга бүхий борнойг бусад багажтай хосолсон хувилбарыг нэвтрүүлж ашиглах нь оновчтой юм. 30-аас дээш га талбайд төмс тариалдаг аж ахуй төмсийг 4-6 эгнээгээр суулгах, мөр хоорондын боловсруулалт хийх, 2 эгнээнээс хураадаг, нэг цагт 15 тонн хүртэл төмс ялгах техникийг хэрэглэх, харин бага талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг бол 25 хүртэл м.х-тэй тракторыг холбох машин багажтай нь авч ашиглах нь оновчтой юм. Мөн дээрх тракторуудад зориулсан 1-2 хошуу бүхий анжис, мөр хоорондын сийрүүлүүр, төмс, хүнсний ногооны үр суулгах болон төмс, манжин, лууван зэрэг хүнсний ногоо ухаж ил гаргах, ургацыг хураах, сортлох машиныг ашиглахыг зөвлөж байна. Эдгээр техникийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 20 хувийн урьдчилгаа төлбөртэй 4 жилийн хугацаатай зээлээр олгож байна.

Засвар үйлчилгээний талаар цаашид баримтлах чиглэлүүд:

  • Дэвшилтэт техникийн ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр сургалтын байгууллага, дилер компанитай хамтран техник эзэмшигч, инженер техникчидэд зориулсан богино хугацаатай сургалт зохион байгуулах ажлыг хэвшүүлэх,
  • Трактор, комбайн хөдөө аж ахуйн машин импортоор оруулж байгаа аж ахуйн нэгж, дилерүүд баталгаат засвар, техникийн үйлчилгээг гүйцэтгэх мэргэжлийн инженер техникийн ажилтан, засвар үйлчилгээний төвтэй байх, үйл ажиллагаагаа тогтмол явуулж хэвшүүлэх,
  • Трактор, комбайны үйлчилгээ болон засварын ажил хийхэд зориулж компаниуд өөрсдөө токарь, өрмийн суурь машинтай, гагнуурын суурин болон зөөврийн төхөөрөмжтэй, дарханы жижиг цех бүхий үйлчилгээний цэгийг байгуулж ашиглах;
  • Сэлбэгийн нийлүүлэлт, хангамжийг чөлөөт зах зээлийн зарчимаар бизнес эрхлэгчдийн хүрээнд явуулах чиглэл баримталж байна.

 

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД 
2015 ОНД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Өрхийн тариалан, хүлэмжийн аж ахуйг механикжуулах зорилгоор төмс, хүнсний ногооны бага оврын иж бүрдэл техникийг хөнгөлөлттэй үнээр олгож байна.
  • Хадлан, төмс, хүнсний ногооны зориулалттай 25 м.х-тэй бага оврын тракторыг 3 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож байна.
  • Бага оврын тракторд нийцсэн төмсний үрлүүр, ухагч, хүнсний ногооны үрлүүр, үрсэлгээ суулгагчийг 20 хувийн урьдчилгаа төлбөртэй 4 жилийн хугацаатай зээлээр олгож байна.
  • БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 125-165 м.х-тэй трактор, үр тарианы комбайн, эрдэншишийн үрлүүр, комбайныг урт хугацаатай зээлээр олгоно.
  • Бага оврын трактор, мотоблокын ашиглалт, техник үйлчилгээний болон үйлдвэрлэлд ажиллаж байгаа механикжуулагч, инженер техникийн ажилчдад зориулсан сургалт зохион байгуулна.

 


ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД НИЙЛҮҮЛЭГДЭЖ БУЙ
ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

 

д/д  Техникийн нэр Марк Борлуулах үнэ
/сая.төг/
Урьдчилгаа төлбөр 
/мян. төг/
Тайлбар
1 Хүнсний ногооны үрлүүр SH-04TR 3.2 656.3 25 м.х-тэй тракторд 
нийцсэн техник    
Роторт сийрүүлүүр WR 1250 SG          3.3 663.4
Хураагч DR-700 V 3.1 628.6
Төмсний үрлүүр Planter 2 2.4 488.5
Төмс ухагч Bulwa 2.6 530.9
Үрсэлгээ суулгагч ITALA ST/2 7.4 1.4 сая 25-50 м.х-тэй
тракторт нийцсэн
Төмс, хүнсний ногоо хураагч КТН-2В 7.4 1.4 сая 50-82 м.х-тэй
тракторт нийцсэн
Дээрх техник, тоног төхөөрөмжийг 20 хувийн урьдчилгаатай 4 жилийн хугацаатай зээлээр олгож байна    
  Бага оврын трактор 25 м.х-тэй     FT250 5.0 2.0 сая 3 жилийн хугацаатай 
зээлээр олгож байна

 

  

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮРЭЭНД 
ХУДАЛДАН АВАХ ТРАКТОР, КОМБАЙН, ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

 

д.д Техникийн марк Хүчин чадал Үнэ Тайлбар
1 Трактор FT1254 125 м.х           47,807.0 $  ТЭДС-аас иргэн аж ахуйн нэгжид 
20-30 хувийн урьдчилгаа төлбөртэй, 
урт хугацааны зээлээр олгохоор 
төлөвлөж байна     
Чиргүүл 8 тн 6,756.0 $
FT 1654 Трактор 165 м.х 89,702.0 $ 
Эрдэншишийн комбайн              3 мөрийн 35,426.0 $         
Эрдэншишийн үрлүүр 6 мөрийн 4,851.0 $
Үр тарианы комбайн 150 м.х 62,272.0 $          

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хэнтийчүүд атрын 60 жилийн ойгоо энэ сард тэмдэглэнэ11 сар 7. 17:02Ц.Болорчулуун: 400 мянга орчим тонн улаан буудай хураасан11 сар 7. 10:29Энэ онд улаан буудайн тариалалт 14.0 хувиар өсчээ11 сар 1. 17:34Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын мэдээ10 сар 28. 14:04Урьдчилсан байдлаар Монгол улс хэрэгцээгээ бүрэн хангах буудай хураан авна10 сар 28. 10:38Үр тарианы хураалт 83.5 хувь байна10 сар 28. 10:37ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа10 сар 9. 17:32Заамар сум 576 тн ургац хураан авчээ10 сар 9. 17:31“ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН” боллоо6 сар 25. 16:57ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ6 сар 7. 12:37ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя5 сар 29. 9:39Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүг боловсруулах нь чухал байна5 сар 29. 9:38Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна5 сар 29. 9:37Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна5 сар 22. 12:31‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.