2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Ой, модны үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэхээр ажиллаж байна

5-р сарын 13 - 23 цаг 34 минут

Ой, модны үйлдвэрлэлийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчдийн уулзалт-ярилцлага өнөөдөр (2018.05.10) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо.

 

Уулзалт-ярилцлагыг нээж, тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Мод, модон бүтээгдэхүүн, тавилгын үйлдвэрлэлийн хэмжээ жилээс жилд өсөж, статистик мэдээгээр 200 гаруй тэрбум төгрөгт хүрлээ. Гэвч тус салбарын мод бэлтгэл, зүсмэл материал, барилгын модон хийцийн үйлдвэрлэл, ойг цэвэрлэх, ойн цэвэрлэгээнээс гарсан түүхий эдийн боловсруулалт хангалттай хөгжиж чадахгүй байна. Тиймээс салбарын төрийн болон ТББ, үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ байр суурийг сонсон, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэх нь зүйтэй гэж үзээд өнөөдрийн уулзалт-ярилцлагыг зохион байгууллаа. Та бүхэн 30-300 хүнийг ажлын байраар хангаж буй салбарын хөгжлийг тодорхойлогчид” гэдгийг онцолсон юм.

Мөн өчигдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан “Гуалингаас бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай” санал гаргасан нь дэмжигдсэн тухай оролцогчдод мэдээллээ. 

ОЙН ЗАМ БАРИХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Уулзалтын эхэнд, ХХААХҮЯ-ны Мод, модон эдлэл, тавилгын үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Баярсайхан “Ой, модны үйлдвэрлэлийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр мэдээлэл хийлээ.

Ойг цэвэрлэх шаардлага, хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдсээр. Одоогийн байдлаар жилд 40 000 шоо метр шахмал хавтанг импортолж, 10 сая ам.долларыг гадагшаа урсгаж байна. Гэтэл хавтангийн үндсэн түүхий эд Монгол орны ойд хөглөрч байдаг. Энэ нь 2014 онд Засгийн газраас батлагдсан “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэнэ гэж мэдээлэлдээ дурдлаа. Мөн түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоо алдагдсан, мод бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдийн техник технологи хоцрогдсон, санхүүгийн чадавхгүй байгаагаас модон түүхий эдийн ашиглалтын хувь хэмжээ маш доогуур байж, салбарын уналтад нөлөөлж байна.

Тиймээс дээр дурдсан хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ердийн хөсөг ашиглан ойг цэвэрлэж, модон түүхий эдийг ойн захад авчрах, уг ажлыг мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүдээр гүйцэтгүүлэх шаардлагатай. Ойн хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахад үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, ойн цэвэрлэгээнд ашиглагдах зарим тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх зэрэг нь одоогийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нэг арга зам болохыг хэлж байна.

Ойн тухай хуулийн 12.1.4 дэх хэсэгт “Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ойн нөөц бүхий газар нутгийн ашиглалтын бүсийн ойд замын хайгуул хийж, зураг, төсөв боловсруулах, ойн төв зам барьж байгуулах арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсөвт тусгана” гэж заасан байдаг. Тэгвэл уг хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс 4 аймгийн 12 суманд 370 км ойн төв байгуулах ерөнхий зураглал гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 30 км ойн зам барих шаардлагатай гэж ХХААХҮЯ үзэж байна.

Уулзалтын үеэр ХХААХҮЯ-наас Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоотой хамтран “Ой, мод үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөн”-ийг 5 дугаар сарын сүүлчээр зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, улсын зөвлөгөөнөөр хөндөх асуудлаар уулзалтад оролцогчдоос санал асуусан юм.

“ОЙГООС БЭЛТГЭХ МОДНЫ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХДОО АНХААРАХ НЬ ЗҮЙТЭЙ”

Ой, мод, тавилгын үйлдвэрлэлийн салбар бол хөнгөн үйлдвэрийн салбарын томоохон дэд салбарын нэг. Тус салбар 1980-аад онд хөгжлийн ид үедээ аж үйлдвэрлэлийн салбарын 10 гаруй хувийг үйлдвэрлэж байсан. Бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг экспортолдог, бие даасан Ой, модны аж үйлдвэрийн яамтай, эрчим хүч, уул уурхай, их барилгын дараа 4 дүгээрт эрэмбэлэгддэг улс ардын аж ахуйн бие даасан томоохон салбар байв.

1990-ээд оноос салбар уналтад орсон гэж үздэг ч 2000 он гарсаар сэргэлт ажиглагдаж эхэлсэн. Одоо 21 аймаг, нийслэлд 450 гаруй аж ахуй нэгж, байгууллага мод бэлтгэл, ойн цэвэрлэгээ, мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний 4 орчим хувийг үйлдвэрлэж байна. Сүүлийн жилүүдэд хавтан хийцийн мебель тавилга, зөөлөн тавилгын үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгааг энд дурдах хэрэгтэй. 

Уулзалтад оролцогчдын төлөөлөл болж, Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Баасанбямба салбарт тулгамдсан, цаашид шийдвэрлэвэл зохилтой асуудлыг хөндлөө. Мод бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдэд ойн эзэмшил байхгүй, ойгоос бэлтгэж буй модны хэмжээ маш бага учраас энэ чиглэлийн үйлдвэрүүд үйл ажиллагаа өртөтгөх, техник технологио шинэчлэх, тогтвортой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байдаг гэж Д.Баасанбямба хэлсэн. Тэрбээр, бид ойгоо цэвэрлэхгүй юм бол манай ой мод гал түймрийн голомт, хортон шавьжны өлгий болж байна гэж хатуухан шүүмжлээд, ой, модны үйлдвэрлэлийн салбарыг удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн тогтолцоогоор хангах, улмаар бие даасан агентлагтай болох нь зүйтэй гэсэн саналууд дэвшүүллээ. Мөн ойг цэвэрлэж, эрүүлжүүлсэн, ойгоос бэлтгэсэн модоо дотоодын үйлдвэрлэлд нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг, урамшуулал олгож, ойжуулалт, мод үржүүлгээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүхий л шат дамжлагад анхаарах цаг болсон гэлээ. 

2014 онд гаргасан судалгаагаар Монгол Улсад жилд 3 сая шоо метр модны хэрэгцээ бий гэж гарчээ. Үүнээс жилд 1.2-1.7 сая шоо метр мод бэлтгэх дээд хэмжээг БОАЖЯ-наас тогтоож өгдөг. Гэвч жилд дунджаар 700-800 мянган шоо метр мод бэлтгэж байгаа бөгөөд түүний 600 мянга орчим шоо метр модыг түлшний, үлдсэн 100 мянга гаруй шоо метр модыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна. Монголын ойн санд 420 сая шоо метр мод бэлтгэх нөөц бий, ой модны нөөцөөрөө дэлхийд 16-рт жагсдаг гэж  БОАЖЯ-ны Ойн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ойн ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Ганбат мэдээллээ.

ШУТИС-аас ирсэн төлөөллийн үзэж буйгаар, унасан болон босоо хатсан модоор ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсэхээ тодорхой болгох, мебелийн стандартыг шинэчлэх, уг стандартыг баталгаажуулах лаборатори шаардлагатай гэдэг санал дэвшүүлсэн. Одоогийн модон үйлдвэрлэл эрхлэгчид боловсон хүчнээ үйлдвэртээ бэлтгэж байгаа нь сайн хэрэг мэт боловч шинжлэх ухааны үндэслэлтэй онол, практик хосолсон сургалт байх ёстой гэдгийг ч сануулж байна.

Харин үйлдвэрлэл эрхлэгчдийн тухайд, жилд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг тодорхой үндэслэл, шалтгаанаар тогтоох, нэг аж ахуйн нэгжид олгох модны хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой үйлдвэрлэл эрхлэхэд бодлогын болон бодит дэмжлэг үзүүлэх, салбарыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Цаашид ой, модны үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал гэдэг дээр талууд санал нэгдсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 21. 16:32ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-ын Аж, үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов нар уулзав3 сар 20. 16:33ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хэлэлцээ хийлээ3 сар 20. 16:33“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн журмын хэлэлцүүлэг болно3 сар 20. 16:3221 аймгийн ХХААГ-ын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа3 сар 19. 15:27Төвийн гурван аймагт цас бага орсон тул худаг завсарлах, шинээр гаргах зардлыг шийдэж өгөхийг хүслээ3 сар 19. 15:27Ялалтад тэмүүлсэн морьд хөшөөнд хүндэтгэл үзүүлэв3 сар 19. 15:25Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Оросын зарим аж ахуйн нэгжээр зочлов3 сар 19. 15:25Манай төлөөлөгчид Вьетнам, Лаос Улсад ажиллаж, тодорхой асуудлаар тохиролцоонд хүрлээ3 сар 12. 11:31Архангай аймагт 300 тонн өвс, 120 тонн тэжээл хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болов3 сар 12. 11:30Увс аймгийн 12 суманд хаваржилт хүндрээд байна3 сар 9. 13:38Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ3 сар 9. 13:37ӨНӨӨДӨР БОЛОН ТАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:3 сар 7. 10:56Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өглөө3 сар 4. 16:36“Гацуурт” ХХК улсад 6.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ3 сар 4. 11:002019 оны 3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв3 сар 4. 10:12Энэ сарын 7-нд “Мах, арьс ширний бэлтгэлийн чанарыг сайжруулах, технологи дамжуулах” сургалт болно3 сар 4. 10:07Говь-Алтай аймгийн зургаан суманд хаваржилт хүнд байна3 сар 4. 9:29Хаваржилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс хямд үнээр өвс, тэжээл олгохоор боллоо3 сар 1. 16:24ALAPALA-ААС УЛААНБААТАР ГУРИЛ ХХК-Д ИРҮҮЛСЭН ЗАХИДАЛ3 сар 1. 15:20


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.