2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Монгол Улс дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах боломж бүрдлээ

5-р сарын 13 - 23 цаг 28 минут

“Нэгдсэн үндэстний байгууллагын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ”-г  соёрхон батлах тухай хуулийг /2018.05.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлав.  

        Дэлхий даяар газар тариаланд ашиглах боломжтой үржил шимт газрыг нэмж өргөжүүлэх боломж хомс болсон төдийгүй өнгөрсөн 100 гаруйхан жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн 75% нэгэнт эргэж буцалтгүйгээр устаж үгүй болсон байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой арга зам нь Хүнс, хөдөө аж Ахуйн ургамлын генетик нөөцийг /ХХААУГН/ цаг алдалгүй хамгаалж тэдгээрийг үр дүнтэй ашиглах замаар шинэ сорт хэлбэрүүдийг бүтээж газар тариалангийн үйлдвэрлэлд өргөнөөр нэвтрүүлэх явдал гэдгийг дэлхийн улс орнууд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.

Иймээс ч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ (ХХААУГНОУГ)-г баталж, 2004 оноос үйлчилж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 145 орон нэгдээд байна.

        Уг гэрээ нь хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг олон улсын хэмжээнд чөлөөтэй солилцох, судалж ашиглах хууль эрх зүйн боломж бий болгож тэдгээрийг хамтран хамгаалах, үр ашигтай ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж аюулгүй байдал, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах түүнчлэн олон зуун жилийн явцад тухайн улс орны тариаланчид, судлаачдын хуримтлуулсан уламжлалт мэдлэг, ургамлын генетик нөөцийг ашигласнаас бий болсон ашгаас тэдэнд буцааж хүртээх олон улсын тогтолцоо бий болгох зорилготой.

Мөн манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, хүнс, тэжээлийн өндөр ач холбогдолтой шинэ таримал ургамлын генетик материалаар таримал ургамлын генийн санг баяжуулж, Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд тохиромжтой, бүтээмж өндөртэй шинэ сортуудыг бий болгох, сайжруулах судалгаанд дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах боломж бүрдэх юм. Түүнчлэн, ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник технологи, хөрөнгө санхүү болон боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэгийг бүрэн хүртэх өргөн боломж нээгдэнэ. Уг гэрээг соёрхон батлах хэлэлцүүлгийн явцад салбарынхны илэрхийлсэн байр суурийг хүргэе.  

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Уг гэрээг манай улс соёрхон баталснаар дэлхийн 84 хувийг хангаж байгаа таримал ургамлын 64 төрлийн генетик нөөцийг гишүүн орны генбанкнаас авч ашиглах замаар байгаль, цаг уурын онцлогтоо тохирсон шинэ сорт бий болгох чиглэлээр судалгаа шинжилгээ хийх боломжтой.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун: Манай улсад үр тарианы 26, төмс, хүнсний ногооны 80 гаруй сорт байдаг. Ургац алдсан тохиолдолд итгэмжлэгдсэн лабораториудаар шинжилгээ хийлгэсний үндсэн дээр гадаадаас үр, бордоо оруулж ирдэг. Манай лабораториуд ерөнхий шинжилгээ сайн хийж байгаа ч нарийвчилсан шинжилгээнд хүрэлцээ, чадамж, чанарын баталгаа хангалтгүй.

Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн генетик нөөцийн секторын эрхлэгч: Т.Атарсайхан: Дэлхийд таримал ургамлын 70 орчим төрлийн 20500 генетик нөөц бүхий генбанк бүрдсэн байдаг. Энэ гэрээ нь гишүүн орнууд дээрх нөөцийн цуглуулгаас шилж, сонгон авч, судалгаа, селекцийн эх материал болгон ашиглахад чиглэж байгаа.

 Эх сурвалж: ХХААХҮЯам
 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна6 минут 50 секундын өмнө‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 сар 10. 10:12Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ5 сар 10. 10:11“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 сар 9. 16:51Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно5 сар 8. 17:15Архангайд хаврын тариалалт эхэллээ5 сар 8. 16:15“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ5 сар 8. 15:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина5 сар 8. 15:51Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ5 сар 8. 15:50ХХААХҮ-н сайд Ч.Улаан Бүгд Найрамдах Кубын Элчин сайдтай санал солилцов5 сар 3. 14:08ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллана5 сар 3. 14:08Хаврын тариалалтад зориулж 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудай гаргана5 сар 1. 17:272019 оны 5-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв5 сар 1. 10:37ХХААХҮЯ үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллана5 сар 1. 10:34


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.