2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER


Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал сэдэвт үндэсний форум зохион байгуулна

2-р сарын 12 - 4 цаг 22 минут

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль нь холбогдох байгууллагуудтай хамтран "УРГАМАЛ, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" сэдэвт ҮНДЭСНИЙ ФОРУМ зохион байгуулна. Форум 2018 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Корпорейт зочид буудлын Конвеншн төв "Улаанбаатар" танхимд болно.

 

Форумд доорх сэдвээр ханан илтгэл хэлэлцүүлнэ.

  1. Ургамал ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн сүлжээн дэх хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тулгамдсан асуудлууд
    -    Пестицидийн үлдэгдлийн шинжилгээ
    -    Нитрат, нитритийн үлдэгдлийн шинжилгээ
    -    Тариалангийн талбайн хөрсний хүнд металлын үлдэгдлийн шинжилгээ
  2. Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний анхдагч үйлдвэрлэлтийн үеийн технологийн эрсдэл
    -    Химийн пестицидийн хэрэглээ
    -    Эрдэс, бордооны хэрэглээ
    -    Бензин шатахуун, түүнтэй холбогдох бохирдлын эрсдэл
  3. Тариалангийн талбайн хөнөөлт организм, тэдгээрийн тархалт, шинээр суурьшилтаас үүсэх эрсдэл, тэмцэх эрсдэл бууруулсан технологи
    -    Импортын үр, суулгац, сорттой холбогдон үүсэх шинэ хөнөөлт организмын  тархалт, нутагшилтын судалгаа
    -    Ургамал хамгаалах технологийн судалгаа /биологийн болон химийн бэлдмэл, урхи гэх мэт/
    -    Тариалангийн талбайн хөнөөлт шавж, ургамлын өвчин, хог ургамал бусад хөнөөлт организмын судалгаа
  4. Ургамал,ургамлын бүтээгдэхүүн, түүнээс хүн, амьтны эрүүл мэндэд учрах эрсдэлүүд, түүнээс сэргийлэх арга зам
    -    Тариалангийн талбайн хөрсний микробиологийн шинжилгээ
    -    Шинэ хүнсний ногоо, жимс, жимсгэний хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц бичил биетнээр  бохирдсон байдал, бохирдох арга замыг тодорхойлсон судалгаа
    -    Хөрсгүй тариалан ба микробын бохирдлын эрсдэл
  5. Хүнсний аюулгүй байдал, түүнтэй холбогдох төрийн бодлого, шийдвэр, стандарт, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хяналтын тогтолцоо, тулгарч байгаа асуудлууд
    -    Хилийн болон дотоодын хяналт, шалгалтын явцад илэрсэн хөнөөлт организмын судалгаа
    -    Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний хяналт, шалгалтын явц, тулгамдаж буй асуудалтай холбогдох судалгаа
    -    Ургамал хамгаалал, тариалангийн салбарын хууль эрх зүйн баримт бичиг, түүний уялдаа холбоо, хэрэгжилтэнд тулгамдаж буй асуудалтай холбогдох судалгаа

Сэдвийн дагуу ханан илтгэл бэлтгэж оролцох судлаачдын илтгэлийн нэр, сэдэв, үр дүнгийн хураангуйг 2018 оны 04 сарын 08-ны өдрийн дотор форумын комиссод дараах хаягаар илгээнэ үү.

Утас: 99256773, 99058474, Цахим хаяг: amarsanaa_76@yahoo.com, janlav_oyungerel@yahoo.com

Зохион байгуулагч: 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Агроэкологийн сургуулийн, Газар тариалан, ургамал хамгааллын тэнхим 

 
 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд gazartarialan.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна1 цаг 6 минутын өмнө‘’Улаанбаатар Гурил’’ ХХК “ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа5 сар 20. 14:14Хаврын тариалалт хийгдэж байна5 сар 16. 12:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав5 сар 16. 10:23ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа5 сар 16. 9:43Өвөрхангай аймаг энэ жил 22 мянган га талбайд тариалалт хийнэ5 сар 13. 17:40Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ5 сар 13. 10:04Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 сар 10. 10:12Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ5 сар 10. 10:11“Улаанбаатар Гурил” ХХК газар тариалангийн бизнес эрхлэгчдийн дунд “Зургаан боломж - 2019” болон “Өндөр ургац - Өргөн боломж” сэдэвт зөвлөгөөн уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 сар 9. 16:51Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно5 сар 8. 17:15Архангайд хаврын тариалалт эхэллээ5 сар 8. 16:15“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ5 сар 8. 15:52ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина5 сар 8. 15:51Төмс хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ5 сар 8. 15:50ХХААХҮ-н сайд Ч.Улаан Бүгд Найрамдах Кубын Элчин сайдтай санал солилцов5 сар 3. 14:08ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллана5 сар 3. 14:08Хаврын тариалалтад зориулж 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудай гаргана5 сар 1. 17:272019 оны 5-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв5 сар 1. 10:37ХХААХҮЯ үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллана5 сар 1. 10:34


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.