2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER

Газар тариалангийн салбарын бодлого

Зорилго:  Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг үнэ цэнийн сүлжээгээр хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэнэ. 

Зорилтууд: Салбарын дунд хугацааны хөгжлийн бодлогын стратегийн зорилтууд, /АТРЫН III АЯНЫ ХҮРЭЭНД/:

  • Эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоон, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр  хангана.
  • Жимс, жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганын үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
  • Газрын үржил шим, үр өгөөж, таримал ургамлын үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүүлж, үрийн сорт чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлнэ. 
  • Тариалангийн даатгалын эрхзүйн орчинг бүрдүүлнэ. 
  • Зоорь, агуулах, элеватор үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хадгалалт борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  • Ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлж, тариалангийн талбайн хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, үржил шимийг сайжруулах, таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттайгаар нэвтрүүлнэ. 
  • Усны хайгуул судалгаанд үндэслэн томоохон услалтын систем шинээр барьж сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг дэмжих усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлнэ. 
  • Өвөл, зуны хүлэмжийн загвар, цогцолбор аж ахуйг хөгжүүлэх, хот суурингийн хүн амыг шинэ ургацын ногоогоор тогтвортой хангана.
  • Газар тариалангийн зориулалттай дэвшилтэт техникийн шинэчлэл хийхийг татварын бодлого, лизингийн арга хэрэгслээр дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлнэ. 

Салбарын дунд хугацааны хүрэх үр дүн:

  • Буудай, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 60 хувийг дотоодын ургацаас хангаж, даатгалын тогтолцоог бүрдүүлнэ. Нэгжээс авах ургацын хэмжээг 30 хувиар нэмэгдүүлнэ.
  • Зоорийн багтаамжийг 2016 оны түвшингээс 30 хувиар нэмэгдүүлж,зохистой дадал нэвтэрч, бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой болно. 
  • Үр тарианы техникийн шинэчлэлийг 75 хувьд, төмс, хүнсний ногооны механикжилтын түвшинг 65 хувьд хүргэнэ.
  • Жимс жимсгэний тариалалтыг 8.0 мянган га-д,  ургацыг 15.0  мянган тоннд хүргэнэ. 
  • Салбарын хүний нөөцийн чадавхи бэхжиж, ажлын байр тогвортой хадгалагдана.


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.