2018-04-26 | Боловсруулаагүй цайвар ноолуур 102,000.00 (-5,000.00)▼-4.67% | Боловсруулаагүй бараан ноолуур 97,000.00 (-3,000.00)▼-3.00% |
MOSCOW WEATHER
ULAANBAATAR WEATHER
BEIJING WEATHER

Танилцуулга

1959 онд МАХН-ын Төв Хорооны III-р бvгд хурлаас атар газар эзэмшиж, гурил будааныхаа хэрэгцээг өөрсдөө хангах шийдвэр гарснаар Монгол оронд газар тариалан эдийн засгийн бие даасан салбар болон хөгжих vндэс суурь тавигдсан билээ.  

Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулах, тариалан эрхлэгчдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор  “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжилтийг зохион байгуулсны үр дүнд 2010 онд 143894 га уринш бэлтгэсний 37.9 хувийг химийн аргаар боловсруулж, 192813 тн үр тариа үүнээс улаанбуудай 173.0 мянган тн 45408 тн төмс 30255 тн хүнсний ногоо хураан Атар газар эзэмшсэний 51-н жилийн түүхэндээ хамгийн их төмс, хүнсний ногоог 2010 онд хураан авч Атрын гурав дахь аяны эхний 2 жилд олсон ололт амжилтаа бататган эргэлтийн талбайн 95.7 хувийг ашиглан Атрын гурав дахь аяны хүрээнд тавигдсан зорилт амжилттайгаар хэрэгжсэн үр дүнтэй байна.
Манай аймгийн газар тариалангийн салбарынхан “Атрын гурав дахь аян”-ы 3-н жилд 525502.5 тн үр тариа үүнээс 513646 тн улаанбуудай 127173.9 тн төмс 90120.6 тн хүнсний ногоо хураан авсан нь улсын хэмжээгээр хураан авсан улаанбуудайн 50.8 хувь, төмс, хүнсний ногооны 28.1 хувийг эзлэж байна.
2011 онд нийт 158880.5 га тариалснаас үр тариа 158370.2 га, үүнээс буудай 149613.5 га, арвай 848.5 га, овъёос 976.4 га, гурвалжин будаа 170 га бог будаа 172 га, тэжээлийн ургамал 1737.5 га, рапс 5363 га, төмс 3330.8 га, хүнсний ногоо 2024.4 га, тариалсан нь өмнөх оныхоос үр тариа 9.8 хувь, төмс 14.5 хувь, хүнсний ногоо 12.3 хувиар өссөн байна. 


“Чацаргана” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, аймгийн Засаг даргын зөвлөл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 40-р тогтоолоор батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. “Чацаргана” дэд хөтөлбөр нь 14 бүлэг 51 заалттайгаар батлагдсан. Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас 9 аж ахуй нэгж, 8 иргэнд 32.2 мянган суулгацыг зээлээр олгосон.Үүний үр дүнд 81 га-д чацаргана тариалж, өмнөх оныхоос 40.8 хувиар өссөн байна.
Аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд сангаас чацаргана боловсруулах чиглэлээр 1 иргэнд 8 сая, жимс, жимсгэнэ тариалах, суулгац үржүүлэх чиглэлээр 1 аж ахуйн нэгжид 41 сая төгрөгний зээл олгохоор шийдвэрлэсэн.
Төмс хүнсний ногоо үр үржүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын зөвлөлийн шийдвэрээр аймаг хөгжүүлэх сангаас 300.0 сая төгрөгийг 17 сумын ногоочдод үр үржүүлэхэд зориулж 7 сарын хугацаатай хүүгүй зээл олгосон.
Хөрс ургамал хамгаалах эрчимжсэн технологи эрхлэх зорилгоор аймгийн хэмжээнд эрчим хүчний өндөр багтаамжтай зүтгэх хүчний трактор 223, үр тарианы комбайн 101, үтрэмийн техник 39, ХАА-н дүүжин чиргүүл машин 388 ширхэгийг тус тус авч шинэчилсэн.Үүний үр дүнд шаардлагатай зүтгэх хүчний техникийн 45 хувь, үр тарианы комбайн 60 хувь, үтрэмийн техникийн 30 гаруй хувь , ХАА-н чиргүүл дүүжин машины 54.5 хувь шинэчлэгдэж, нийт 45 тэрбум төгрөгийг зарцуулсан.


(976) 99337473


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо UBH center 16 давхарт 1601 тоот


gazartarialaninfo@gmail.com


© 2018. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг DsSoft LLC.2019.